Өдрөө амжилттайгаар төлөвлөх 5 чухал арга

Өдөрт бидэнд оноогдсон 24 цаг хэтэрхий багадаад хийж дуусгамаар байгаа ажил хичээлүүд чинь амжиж өгөхгүй, байнга завгүй байгаа мэт мэдрэмж төрдөгдөө? 

Гэхдээ энэ чинь бидэнд хангалттай цаг байхгүй байгаа гэсэн үг биш, бидэнд цагийн менежментийн чадвар дутаад байгаа гэсэн үг юм. Хэрвээ цагаа зөв төлөвлөөд сурчихвал эсрэгээрээ өнөөдөр илүү бүтээмжтэй, олон ажлуудаа амжуулчихсан, чөлөөт цаг ихтэй, дарамтгүй өдөр болж хувирна.Тийм ч учраас өнөөдөр чамтай яаж өнөөдрийг, маргаашийг амжилттайгаар төлөвлөх вэ? гэдэг талаар хуваалцъя! 

1. Өглөө эрт орноосоо өндий

Өглөө эрт босохоор өдрийн ажил яагаад ч юм маш их амжаад байдаг гэж ярьдаг шүү дээ. Хэдийгээр 7,8 цагт ажил, хичээлтэй байсан ч босдог цагаасаа 10-20хон минут эрт босоод өдрөө гайхалтайгаар эхлүүлэх арга замыг бодож олоорой. 

✧ @joyenny ✧

Гарч богинохон алхалт, бясалгал хийх, жаахан сунгалт, эсвэл зүгээр л тухтайхан суугаад нарны элчийг өөр дээр чинь тусахыг мэдрэнгээ өглөөний цайгаа уух хичнээн сайхан!  Өдөр бүрийн эхлэл нь хамгийн чухал байдаг учраас эхлэл бүрээ нозоорсон, нойрмогхон бүү эхлүүлээрэй

2. Хүсч буй үр дүнгээ толгойдоо зурагла

✧ @joyenny ✧

Өнөөдрийг ямар байгаасай гэж чи хүсч байна? Ажил/хичээлдээ явах замдаа цаг гарган энэ тухай бодож үз. Өдрийн төгсгөлд ямар мэдрэмж авч, ямар үр дүнд хүрсэн баймаар байна? Үүний тулд өнөөдөр амжуулах зүйлс чинь юу вэ? Тэгээд энэ зорилгоо марталгүйгээр өнөөдрийг өнгөрүүлж, заавал тэр зорилгодоо хүр.

3. Цагийн хуваарь / Хийх зүйлсийн жагсаалтаа гарга

Жагсаалт гаргана гэдэг нь хамгийн, хамгийн чухал нь. Гэхдээ бодитой байх хэрэгтэй, хэрвээ чи өнөөдөр хийнэ гээд уртаас урт жагсаалт гаргачихвал хэзээ ч амжилттай үр дүнд хүрэхгүй. 

✧ @joyenny ✧

Гүйцэтгэж дуусгамаар байгаа зүйлсээ толгойдоо бодоод явах биш, заавал цаасан дээр буулгаж тэмдэглэ. Эсвэл төлөвлөдөг хөөрхөн дэвтэртэй болчихож болно. Хэрвээ үнэхээр завгүй бол цагийн хуваарь гаргах хэрэгтэй:  3-4цагийн хооронд гэрээ цэвэрлэх, 4-5 цаг хүртэл ном унших гэх мэт.

4. Хамгийн чухал 3

Хийх зүйлсийн жагсаалтаа гаргасан бол хамгийн чухал 3-аа сонго. Ямар 3 ажлыг л дуусгахгүй бол амжилттай өдөр болохгүй гэж бодож байна вэ? Тэгээд өглөө босоод тэр 3-аа л хамгийн түрүүнд дуусгана гэсэн зорилт тавь.

Wanna start reading again ♡pinterest//@katelynelizabeth♡

5. Хангалттай нойр ав

Хангалттай сайн нойр авахын чухлыг битгий март! Өнөөдөр дутуу нойртой унтвал маргааш хэзээ ч үр бүтээмжтэй байна гэж байхгүй. Тиймээс өөрт чинь хэдий хэмжээний цагийн нойр хэрэгтэй вэ гэдгийг мэдэж аваад, өдөр бүр эрт орондоо орж бай. 

Унтахаасаа 30 минутын өмнө утас, интернетээс хол байх хэрэгтэй. Утсаа оролдохгүй байх хэцүү ч ингэж байж тухтай тайван амарч маргаашдаа зарцуулах эрч хүчээ олж авах юм шүү. 

It;s just one of those days I guess,  Lazy days | Relaxing | Duvet day | Movies | Netflix

Бусад зөвлөгөө: 

  • Нэг зэрэг олон ажил амжуулах гэж битгий оролд
  • Нэг суусан бол суусан шиг сууж, төвлөрсөн шиг төвлөрөх хэрэгтэй
  • Завсарлага авч байхаа мартаж болохгүй
  • Хэрвээ төлөвлөсөн бол эхлэх нь чухал
  • Ажиллаж буй орчингоо цэгцтэй, тохитой цэвэр байлгавал ажиллах эрч хүч нэмэгдэнэ.
  • Бага багаар эхлээрэй

 7 хоногийн төлөвлөгөөний хуудас татах

Xx, Joy️❤️