Харри Поттер номноос суралцах 5 чухал сургамж

Харри Поттерийг мэдэхгүй, уншаагүй, үзээгүй хүн гэж бараг байхгүй шүү дээ.

Дэлхийд хамгийн их борлогдсон номнуудын 2-т жагсдаг энэ гайхалтай ном бидэнд итгэл найдвар, адал явдал, жинхэнэ нөхөрлөл гээд харж суралцаж болох маш сургамжтай зүйлсийг зааж байсан учраас өнөөдөр Харри Поттер номноос заавал суралцах 5 зүйлсийг бичихээр шийдэв. Уншаад суралцаарай!

1. Нөхөрлөл чамайг юуг ч даван туулахад тусалдаг

Ном бүрт Харри, Рон, Хэрмиони 3 нөхөрлөл хичнээн хүчтэй гэдгийг харуулсаар байдаг. Тэд хамтдаа аймшигт мангас, шидийн хүчтэй тэмцэж, хэцүү бүхнийг хамтдаа даван туулдаг. Атаархал, харилцааны асуудал, хичээл сургууль гэх мэт бусад өсвөр насны бэрхшээлүүдийг хүртэл бие биенийхээ тусламжтай туулдгийг дурдах ч хэрэггүй бизээ.

2. Зоригтой үйлдэл олон замаар харагддаг

Волдеморттой хориотой ойд Харри тулалддаг хэсэг бол бидний уншсан цорын ганц зоригтой үйлдэл биш. Гэвч нөхөрлөлийнхөө төлөө аймшиггүй зориг гаргасан үйлдлүүд заримдаа бяцхан замаар ч харагдаж болдог. Номны туршид бид бяцхан үг, ганцхан үйлдэл хүртэл заримдаа маш их зориг шаарддаг гэдгийг харсан шүү дээ. 

3. Мөнгө бол бүх зүйл биш

Хэдийгээр Харри ээж ааваас маш их мөнгө өвлөж авсан ч гэлээ тэдгээр мөнгөнүүд Харригийн зүрхнийхээ гүнээс хүсч буй тэр зүйлийг өгч чадахгүй: Гэр Бүл. Эсрэгээр нь хараад үзвэл, Рон үргэлж ах эгч нараасаа дамжиж ирсэн хувцаснууд өмсөж, байнгын мөнгөний асуудалтай байдаг ч тэдний гэр хайраар бялхаж байдаг. Магадгүй нэгэнд мөнгө дутагдаж, нөгөөд нь гэр бүлийн хайр дутагдавч: эцэст нь мөнгө бол бүх зүйл биш гэдгийг бид маш сайн суралцах хэрэгтэй.

4. Айдастайгаа нүүр тулах хэрэгтэй

Хичнээн аймшигтай санагдаж байсан ч бид заримдаа айдастайгаа нүүр тулж байж л хүссэн зүйлдээ хүрэх хэрэгтэй болдог. Рон аалзнаас үхтлээ айдаг боловч Хэрмонид анагаах эм олж өгөхийн тулд дагаж явахаас өөр аргагүй болдог. Жимми Харритай ярих айдсаа давж туулж байж өөрийгөө анзааруулдаг. Ийм ч учраас чиний мөрөөдөлд золиос хэрэгтэй, мөн хэцүү үеийг туулж байвч, үнэндээ эцэстээ тэдгээр үеүд л одоогийн чи-г өөрөө хэлбэл ирээдүйн чи-г бүтээх болно.

5. Алдаа ялагдал үргэлж тохиолддог

Гунигтай боловч үнэн үг. Харри, түүний ээж аав, ЛиЛи, Рон гээд бүгдээс нь анзаарвал, зарим зүйлс бидний хүсдэгээр бүтдэггүй. 

Магадгүй чиний зүрх шархалж, ялагдал хүлээж, хайртай хүнээ алдаж, хичнээн бэрхшээл амьдрал өөдөөс чинь шидсэн ч амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ гэдгийг энэ ном харуулдаг. Эцсийн эцэст бүгд л эдгэрч, үргэлжлүүлэн тэмцэнэ, Dumbledore -ийн хэлдэгчлэн “гэвч дахиад адал явдал бий”.

Xx, Your Joy