Амьдралдаа алдаж болохгүй 5 төрлийн найз

“Найз нөхөр гэдэг нь бидний өөрсдөө сонгож буй гэр бүл юм.” гэсэн хэлц үгнээс харвал эргэн тойрноо зөв хүмүүсээр хүрээлүүлэх нь яагаад чухал вэ? гэдгийг ойлгож болох юм. 

Уйлах үед мөрөө өгөх хүн хэрэгтэй болсон ч, гайхалтай санаа орж ирээд хамт хэрэг үйлдэх нэгэн хэрэг болсон ч, эсвэл аз жаргалтай инээмсэглэж байхад чинь тусалдаг нэгэн байсан ч найз нөхөд гэдэг чиний гэр бүл шиг сэтгэл санаанд чинь, өөр олон зүйлсэд чинь нөлөөлж байдаг хүмүүс.  Тооноос илүү чанар чухал гэдэгчлэн амьдралдаа алдаж болохгүй 5 төрлийн найзуудыг доороос уншин мэдэж аваарай!

#1 Үнэнийг өгүүлэгч

Чиний шинэ жинс чинь чамд зохихгүй байгааг, эсвэл чиний сүүлийн болзооны чинь талаар өөртөө ч хүлээн зөвшөөрмөөргүй байгаа шулуухан, хатуу үнэнийг хэлж чадах тийм найз чамд хэрэгтэй. Заримдаа тэдгээр үнэнг чи сонсохыг хүсэхгүй байж болох ч энэ нь ирээдүйд бий болох гуниг шаналал, бүтэлгүйтлээс  сэргийлдэг. 

Түүний үнэн үгс уурыг чинь хүргэж болох ч эсрэгээрээ тэдгээр үгсийг өөртөө нааштайгаар хүлээн авч илүү нээлттэй харж үзэх хэрэгтэйг санаарай.

#2 Бяцхан асрагч

Хэцүү нөхцөлд чиний дэргэд байх тэр сайхан сэтгэлт найзыг чинь чиний “бяцхан асрагч” гэж нэрлэе. Ханиад эдгээх жор, халуурахад авах арга хэмжээ гээд төрөл бүрийн асуудлыг өөрийн мэдлэгээрээ шийдэж чамайг тайвшруулж зөвлөж, энхрийлэх тэр найз чинь чамд маш үнэ цэнэтэй. 

Ээж шиг чинь хандаж чамайг хайрладаг тэр найзынхаа хайранд хэтэрхий умбаж эрхлэхээс сэргийлээрэй. Заримдаа түүнд ч гэсэн чиний халуун тэврэлт хэрэг болдог гэдгийг битгий март.

#3 Урам зоригоор тэтгэгч

Түүний дуртай үг нь “тийм”. Мөнхийн өөдрөг байх тэр найз чинь юу ч тохиолдож байсан инээмсэглэн чамд эрч хүч бэлэглэх тийм л хүн. Өөртөө багахан зэрэг эргэлзэж эхлэх үед дэргэд чинь чамайг загнаад өөртөө итгэлтэйгээр мэдрэх хүртэл бяцхан давуу тал бүрийг чинь нэрлэн урам зориг бэлэглэх ийм найзтай байна гэдэг тун азтай хэрэг.

Гэвч энэ хөгжөөнт баясгаланг нь чамйг залхааж байна гэж бүү бодоорой. Гүнзгий амьсгаа аваад зөвхөн чамд туслах гэж оролдож байгааг сана.

#4 Партинд дурлагч

Парти гүнж найз чинь ямар ч сэтгэл догдлуулам зүйл болсон үргэлж бэлэн байдаг. Партиний гол дүрийн гүнж тэрээр ямар ч адал явдлыг голохгүйгээр үл барам заримдаа чи түүнийг галзуу гэж дуудах нь олонтаа. 

Галзу найз чинь зөвхөн амралтын өдрөөр байсан ч, түүнтэй хамт гадагш гарч инээж зугаацаж, дүрмийг мартаж адал явдлыг илүүд үзэхэд уриалах болно. Зүгээр л гарч бүх асуудал, санаа зоволтоо мартахыг хүсч байвал тэр үргэлж бэлэн байдаг. Тиймээс түүнийг даруу бол гэж ятгалгүй зүгээр л хамт явж бага зэрэг хөгжилдээд үзээрэй.

#5 Тэс өөр найз

Чи болон чиний найз чинь ааш зангийн хувьд, хүсэл сонирхлоороо, ажил мэргэжил, үнэ цэний хувьд тэс өөр байсан ч ийм найз амьдралыг чинь илүү баялаг байхад тусалдаг. Ихэнхидээ хүмүүс сонирхол өөр юм чинь ярих зүйлс олдохгүй гэдэг ч эсрэгээрээ ярих, суралцах зүйлс маш их байдаг ба өөрөөсөө өөр хандлага, сэтгэхүйтэй танилцана гэсэн үг. Өөрөөсөө тэс өөр хэн нэгэнтэй нөхөрлөнө гэдэг хувь хүний хувьд өсч дэвжих том боломж юм шүү. 

Тэгэхээр чи аль төрлийн найз вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! Мөн найзууддаа түгээж, тэдний үнэлж явдгаа хэлээрэй.