Эмэгтэй хүн бүрийн амьдралдаа суралцах хэрэгтэй 4 хичээл

Эмэгтэй хүн бүрт заавал суралцах хэрэгтэй сургамж гэж бий. Хэдийгээр чи энэ сургамж//хичээлүүдийг амьдралаас одоо суралцах ч бай, дараа суралцах ч бай амьдралаас олж авсан тэдгээр сургамжуудыг ойлгож хэрэгжүүлж чадсанаар хувь хүний хувьд өсч дэвшин амжилтанд хүрэх зам нээгддэг.

Мэдээж эмэгтэй хүн бүр эдгээр хичээлүүдийг аль хэдийн мэдэж төрдөггүй ч заримдаа зөв зүйлийг зөв цагт нь сурж чадвал эмэгтэй хүн бүр өөрсдийгөө төсөөлж байгаагаасаа ч илүү хүчтэй, чадвартай гэдгийг харж, урам зориг ордог. Амьдрах хугацаандаа олон бэрхшээлтэй тулгарч, олон удаа алдаж, үүнээсээ ч олон сургамжийг авах боломж олддог ч доорхи 4 хичээлийг уншаад тунгааж ойлгож авбал урам зориг, хүсэл тэмүүллийг чамд бэлэглэх нь гарцаагүй.

1. Чи, яг байгаагаараа маш хүчирхэг, маш үнэ цэнэтэй

Чамайг юу ч хийж чадахгүй гэж хэлэх эрхийг хэнд ч битгий олго. Хэн нэгний харах өнцгөөс, хэн нэгэнд таалагдах гэж хэзээ ч битгий амьдар – чиний таалагдах ёстой, хичээх ёстой хүн бол зөвхөн чи. Энэ чиний л амьдрал учраас бусдын бодолд баригдалгүй мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргах ёстой. Чиний суралцах ёстой чухал зүйл бол бусад хүмүүс чамайг доош хийж доромжилоход хэзээ ч битгий сонс. Өөрийнхөө үнэ цэнэтэй гэдгийг санаад зөвхөн урагш л ахиж бай.

NYMM’s ♛ collection! http://www.pinterest.com/nyminutemag/

2. Эрэгтэй хүн хийж чадах бидний хийж чадахгүй зүйл гэж байхгүй

би багадаа эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр өөр өөр зүйлсийг хийхээр зориулагдаж төрсөн мэт ойлгодог байлаа. Гэвч нас ахих тусам эмэгтэй эрэгтэй хүн тийм байх ёстой гэсэн дүрмэнд баригдалгүй, эсрэгээрээ адил тэгш эрхтэй байх ёстой гэдгийг ойлгосоор л байна. Тэдний хийж чадах ч бидний хийж чадахгүй зүйл гэж үгүй, гагцхүү өөртөө л итгэлтэй байгаарай.

✦ @joyenny ✦

3. Энэ дэлхий дээр яг чамтай адилхан нэгэн ганц ч байхгүй

Өнөөдөр дэлхий дахинд чадварлаг, ухаалаг мянга мянган хүмүүстэй өрсөлдөхөд чам шиг хүн ганц байхгүй гэдгийг сана. Тэр л чиний давуу тал. Чи бол онцгой, хэн ч чам шиг сэтгэхгүй, хэн ч яг чам шиг ижилхэн хийж гүйцэтгэхгүй, тиймээс өөрийгөө онцгой бөгөөд хүсвэл юуг ч хийж чадахуйц гэдгийг өөртөө сануулж бай.

4. Зарим зүйлийг тавьж явуулах нь урагш ахихад зайлшгүй алхам

Амьдралын турш бидний суралцдаг нэг хэцүү зүйл бол бид амьдрал хэмээх аяллынхаа хугацаанд ямар нэг хүнийг эсвэл ямар нэг зүйлийг үргэлж хажуудаа байлган авч явж чадахгүй байх явдал. Заримдаа, чи өөрийгөө сонгох хэрэгтэй. Мэдээж хэрэг сурахад тийм ч аз жаргал бэлэглэхүйц гоё хичээл биш ч гэлээ чиний байнга санаж байх учиртай зүйл. Чиний зүрх чинь юу гэж ч хэлсэн бай ирж буй ирээдүйгээ угтахын тулд орхих ёстой зүйлс гэж байдаг юм шүү. Нэг хаалгыг хаахад өөр нэг хаалга нээгддэг гэдгийг санаарай.

✧ @joyenny ✧

Love, Joy.