Шалгалтандаа үр дүнтэй бэлдэх 4 нууц

Шалгалтын хүнд хэцүү үеүдийг давж гардаггүй сурагч гэж байхгүй. Толгтойтой үс арзайм олон хичээлүүд, унтдаггүй өнгөрөөдөг хүнд шөнүүд, мэдэхгүй байгаадаа уур хүрч багтрам тэр мэдрэмж, тэгээд уначихвал гутрах муухай мөчүүдийг ч бас нэмчихэе. Тэгвэл яаж бэлдвэл үр дүнтэй байх вэ? яаж бэлдвэл өөртөө мэдлэг олгохийн хажуугаар сайн дүн авах боломжтой вэ? гэдэг тухай өөрийн туршлагаас өнөөдөр бяцхан мэдээлэл, зөвлөгөөг чамд өгье. 😉

хангалттай цаг гарга

Нэг ийм яриаг би багшаасаа сонсож байсан юм, Монгол хүүхдүүд гадаад хүүхдүүд шиг өдөр шөнөгүй суралцаж, даалгавраа хийдэггүй хэрнээ яг өмнөх өдөр нь шөнөжингөө сууж байгаад л онц дүн авчихдаг аягүй сонин гээд хихи. 😂 Яг чиний дүр зураг харагдаж байна уу? Тэгвэл битгий ингэж шөнөжин суудаг дадалтай болоорой. Шалгалтуудаа дэвтэр дээрээ өдөр, цаг, хичээлийн сэдэвтэй нь тэмдэглэж аваад өдөр бүр хэдхэн минутыг зориулж алхам алхмаар бэлдэж байгаарай. 

дотроо бүү хадгал

Хүн бүр бусдад сурсан зүйлээ заах нь маш сайн цээжилж мартахгүй байхад тусалдаг гэдгийг мэднэ. Тэгвэл яагаад? Учир нь бусдад ойлгуулж заахаасаа өмнө өөрөө маш сайн сурсан, дээрээс нь тархиндаа анализ хийдэг учраас мартахгүй байх чухал хүчин зүйл юм шүү!😊

үргэлж хамт бай

Шалгалтын өдөр хүртэл сурах, цээжлэх материалтайгаа үргэлж хамт бай. Жишээ нь би түүхийн хичээлийн шалгалтандаа бэлдэж байхдаа бол түүхийн сэдвээ бүгдийг нь яриад, дууг нь бичээд авчихдаг байсан. Тэгээд хаа явсан газраа сонсоод явбал үнэхээр үр дүнтэй. Номоо тэврээд зав гарсан үедээ сөхөж уншаад, эсвэл флашкартууд хийгээд байн байн өөрийгөө шалгаад байж болно.👍

шалгалтын өдрөө төлөвлө

Хэрвээ энэ удаагийн шалгалт чинь арай томоохон, чухал шалгалт бол бэлтгэл мэдээж  маш чухал. Өмнөх орой нь үзэг балаа дахин шалгаад, эрт унтаж амар. Шалгалтын өмнөх өдөр нь огт өөрийгөө шахаж, эрчимтэй бэлдэж болохгүй шүү! Эсрэгээрээ өөрийгөө амраагаад, тайвшруулаад, тэгэж байж шалгалтын өдрөө сандралгүй, эрч хүчтэй сэргэг орно. Бас өглөөний цайгаа битгий мартаарай…❤️️

Нийтлэлийг минь энэ хүртэл уншсан чамд баярлалаа. Шалгалтад нь амжилт хүсье, бас унасан ч битгий шантраарай.😘 Xx, Joy