2018 оноос амьдралдаа хэрэгжүүлэх 6 зорилго//дадлууд

Энийг уншиж буй хөөрхөн уншигч чамдаа шинэ оны мэнд хүргэе! Өнөөдөр 2018 оны 1 сарын 1ний өдөр хамтдаа 365 хуудастай энэ номыг аз жаргал, баяр баясал, инээд хөөрөөр бялхсан дурсамжууд, өөрөөрөө бахархсан амжилт бүтээл, хайртай хүмүүстээ зориулсан үнэт цаг мөчүүдээр дүүрээсэй гэж хүсээд дахиад нэг зөвлөгөөгөөр дүүрэн нийтлэлээрээ чамтай мэндэлж байна! 2018 онд хүсч буй амьдралын хэв маяг, өөрчлөлт, зорилго, адал явдлуудад чинь хүрэхэд туслаж болох 6 зорилго дадлууд:

#1 Бүтээлч хоббитой болох

Хүн бүр ямарваа нэг зүйлийг бүтээх гэж төрсөн гэдэгт би итгэдэг. Том жижиг гэлтгүй дараа нь харахад дурсамжтай тийм гайхалтай зүйлсийг бүтээхтэй холбоотой хоббитой болоорой.

art, paint, and painting image

#2 Тэмдэглэл хөтлөх

Тэмдэглэл хөтлөнө гэхээр аавал дэвтэр дүүрэн юм жирийтэл бичих албагүй. Өнөөдөр тохиодсон жижигхэн жаргалтай явдлууд, тухайн үед төрж буй бодлууд, маргааш хийх зүйлс, ирээдүйгээ төсөөлж бичих гэх мэт. Өөрт таалагдаж буй зүйлсээ бичихэд л хангалттай.

book, writing, and diary image

#3 Сайн дурын ажил хийх

Мөн л тийм том зохион байгуулалт, эвентүүдэд очиж албан ёсоор сайн дурын ажил хийх албагүй.(мэдээж тэгж чадвал маш сайн!) Ойролцоох дэлгүүр, жижиг газруудад очиж туслаж, гадаа ажиллаж буй хүмүүст аарц өгөх, хэрэггүй хувцаснуудаа хандивлах гэх мэт жижиг мөртлөө бусдын нэг өдрийг гэрэлтүүлэх зүйлсийг илүү их хийж эхэл.

girl, hair, and travel image

#4 Хайрлаж энхрийлдэг зүйлсдээ илүү их цаг зарцуулах

Миний амьдралын хамгийн чухал хүмүүсийн нэг маань саяхан холын хол явчихсан юм. /дахиж ирэхгүйгээр/ Үүнээс би өөрт чинь чухал хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, дурсамжийг бүтээлцэж, зурагнуудаа авхуулж байх нь чухал гэдгийг ойлгуулсан юм. Учир нь үүрд тэд чиний дэргэд байхгүй шүү дээ.

photo, camera, and photography image

#5 Өөрийгөө үргэлж алмайруулж бай

Нэг газраа удаан битгий зогс. Шинэ зүйлсэд өөрийгөө сорь, аял, мөн чамайг айлгадаг зүйлстэй нүүр тулахад үргэлж бэлэн бай.

girl, teenager, and travel image

#6 Сайн хүн бай

Өнөө цагт хүмүүс шудрага бус, муу хүмүүс ямар их болсныг гайхаж шогширдог. Гэвч бидэнд хүртэл тийм муу зан аашууд гаргаж, үйлдлүүд хийж байдаг мөчүүд ч байдаг. Тэгвэл өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд, сайн хүн байна гэдэг гадны нөлөөнөөс хамаардаг зүйл биш СОНГОЛТ гэдгийг өөртөө сануулаад энэ жилийг эерэг бодлуудаар эхлээрэй. Учир нь эерэг бодол, үйлдэл бүхэн халдварладаг шүү дээ. 

girl, city, and tumblr image

Xoxo, Joy❤️