2017 онд миний суралцсан 17 сургамж // зөвлөгөө

2017 он дуусч шинэ он эхлэхэд ердөө 2хон хоног үлдчихэж. Ирэх 2018 оноо амжилт бүтээл, аз жаргалаар эхлүүлэхийг билэгдээд өнөөдөр энэ оны надад заасан 17 сургамжийг зөвлөгөө болгон хүргэж байна.

1. Амьдралыг битгий хэт хүндээр хүлээж ав. Зарим асуудлууд дээр инээгээд л өнгөрөх хэрэгтэй. Энэ ч чамайг аз жаргалтай болгох болно.

girl, hair, and beauty image

2. Эцсийн эцэст чи л өөртөө байгаа цорын ганц зүйл. Тиймээс өөрөө өөртөө л найдаж, аз жаргалыг өөрөөсөө олж байх нь чухал.

flowers, girl, and love image

3. Хүмүүс ирж бас буцдаг. Энэ нь чи ямар нэг буруу зүйлийг хийчихлээ гэсэн үг биш.  Зүгээр л зөв хүмүүсийг үлдээж, буруу хүмүүсээс холдох нь зөв сонголт байдаг гэдгийг сана.

girl and city image

4. Өөрийнхөө айдсыг даван туулж, чамайг тавгүй болгодог зүйлсийг хийхээс битгий айж бай. Учир нь чи айдсаа даван туулж байж л өсч хөгждөг.

travel, girl, and city image

5. Хүмүүсийг өөртэй чинь яаж харьцаасай гэж хүсч байна, тэдэнтэй тэгж л харьц.

girl, fashion, and goals image

6. Хэзээ ч хэнийг ч бүү дутуу үнэл. Амьдрал яаж эргэхийг бид таашгүй.

fashion, girl, and indie image

7. Эргэн тойронд чинь байгаа хүмүүст сайхан сэтгэлээр ханд. Хүн бүр л өөр өөрийн асуудлуудтай тэмцэж байдаг. Бяцхан тус, эелдэг үгс хэн нэгний бүхэл өдрийг гэрэлүүлж чаддаг гэдгийг битгий март.

quotes, pink, and words image

8. Хичээл зүтгэлийн хариу заавал ирдэг.

study and work image

9. Өөрийнхөө үйлдэлд өөрөө хариуцлага хүлээ. Бусдад тохох гэж оролдолгүй “том хүн шиг” зохицуулж сур.

fashion, style, and girl image

10. Чиний эцэг эх ч мөн хөгширч нас нэмдэг. Арыг чинь даагаад үргэлж чиний дэргэд байдаг тэдэндээ харамгүй анхаарал тавьж, хайрла.

couple, wedding, and love image

11. Бусдаас сонссон үг, харсан зүйлсээрээ бусдыг битгий дүгнэ. Чи тэдний жинхэнэ түүхийг мэдэхгүй шүү дээ.

don't judge and the bigger picture image

12. Өөрийгөө битгий тусгаарла. Сонин уншиж, сүүлийн үеийн кинонууд үзэж, нийгэмтэйгээ хамтдаа өсч дэвш.

beautiful, fashion, and vintage image

13. Ирээдүйд чинь хэрэгтэй, чамд хамаатай зүйлсэд үргэлж 110%-ийн хүч хөдөлмөрөө зарцуул.

school, college, and hard work image

14. Хоёр талаас гаргах харилцан хичээл зүтгэл чухал. Зөвхөн үерхэлд ч биш гэр бүл найз нөхдийн дунд ч адил. 

couple, love, and hands image

15. Оюун санаа чинь хамгийн чухал хэрэгсэл. Үргэлж эерэг бодлууд тээж, өөдрөг хандлагатай байна гэдэг амьдралыг чинь өөрчлөх хүчтэй байдаг. 

life, positive, and quotes image

16. Хэзээд томоор сэтгэ. Бүх зүйлс хэцүү санагдаж, урам зориггүй болсон үедээ өөрөөсөө -Ирээдүйн би өнөөдөр намайг ингээд сууж байхад талархах байсан уу? -Өөрийгөө хэрхэн бахархтал амжилт гаргаж чадах вэ? гэх мэтчилэн асуугаарай.

quotes, inspiration, and motivation image

17. Сайхан сэтгэл бас Хайр үргэлж ялдаг. 

aesthetic, feed, and words image