Эхлүүлж болох сонирхолтой хоббинууд✨

Өөрийн сонирхдог зүйл, чөлөөт цагаар чинь чамайг уйдаахгүй байх хоббитой байна гэдэг нэгдүгээрт, үнэхээр бүтээмжтэй цагаа өнгөрүүлэх арга, хоёрдугаарт, идэвхитэйгээр ямар нэг чадварыг өөртөө хөгжүүлэх боломж юм.

Хоббитой байж яах юм бэ? гэж бодож байж болох. Гэвч үнэндээ хобби нь зүгээр л цаг нөгцөөх арга биш, цаашдаа нэг зүйлд дурлан өөртөө нэг том чадварыг хөгжүүлэх боломж. Гэвч ихэвчлэн бид юунд сонирхолтой, юунд дурладаг, ямар хоббиг өөртөө хөгжүүлэх эсэхээ мэддэггүй. Тэгвэл өнөөдөр өөртөө хөгжүүлж болох сонирхолтой хоббинуудыг ярилцъя. Туршиж үзсэнээр өөрийнхөө үнэхээр дурлах нэгийг олох ч юм билүү.

Greenhouse ... a dream

#1 Нүүр будалт. Нүүрээ онцгойгоор будаж сурмаар, будуулж үзмээр санагддаг охид бүсгүйчүүд маш их болсон. Хүсвэл гүнзгийрүүлэн судалж, хичээл заалгаад мэргэжлийн нүүр хувиргагч ч болох боломжтой ба маш сонирхолтой. Хайгаад үзвэл Youtube дээр ч нүүр будалтын хичээлүүд тоолж барашгүй бий. Хэн үзэсгэлэнтэй байхыг хүсдэггүй билээ дээ?

#2 Ууланд авиралт. Одоо урин дулаан зун цаг учраас амралтын өдрүүдээр ууланд авирч эрүүл мэнддээ анхаарах гайхалтай шалтаг Үүнийг тогтмол хийж дадал-хобби болговол эрүүл мэнддээ болон өөртөө хийж буй гайхалтай хөрөнгө оруулалт болно гэдэгт битгий эргэлзээрэй.

#3 Бясалгал. Хувьдаа оролдож үзээгүй ч бясалгал гэдэг сэтгэлзүйн амар амгаланг авчирч, бие махбодь, цаашлаад оюун ухааны хувьд ч эрүүл, эерэг, аз жаргалтай байх үндэс болдог учраас туршаад үзээрэй.

#4 Хоол хийх. Хоолонд дургүй хүн байдаг юм уу? Байхгүй. Тиймээс зүгээр л энгийн хоолноос эхлүүлээд амттай, мэргэжлийн хоолнууд хийж сурна гэдэг маш том чадвар. Сурахад туслах олон цахим хаягууд ч бий. 

キッチンの居心地がもっと良くなる台所まわりを楽しむための10のこと

#5 Шинэ хэл сурах. Хэл суръя гэж чамайг их шалдагаа мэднээ. Гэхдээ хэл надад гоё санагдаад байдаг юм. Боддоо, аялаж явахдаа мэддэг хэлээрээ гадаад хүмүүстэй яриад л, бусдад заагаад л, ярихад хүртэл сонсголонтой. Эхлээд Монгол хэлээ сайн сурч, сайн ярьж чаддаг болохоороо бусад хэлээрээ гангарахгүй бол “ичгэвтэр” гэдгийг мартуузай.

#6 Зураг авах. Зураг авахыг би их хялбархан гэж боддог байв. Гэхдээ гайхалтай зураг авахад маш их мэдрэмж, хичээл зүтгэл шаарддагийг ойлгож авсан. Зүрх сэтгэл шингэж авсан зураг яалтгүй ч бидэнд ямар нэгэн мэдрэмж үлдээгээд явчихдаг болохоор сурвал их өвөрмөц, гоё хобби. 

#7 Юм нэхэх. Сурахад хялбар, бас их “халуун, дулаан” хобби шиг санагддаг: Хайртай хүндээ ороолт эсвэл цамц нэхэж өгвөл мэдээж маш гоё халуун дулаан мэдрэмжийг авна шүү дээ. Тиймээс хэрвээ аливаа зүйлд тууштай, залхахгүй бол энэ хоббиг эхлүүлээрэй.

#8 Цэцэг, ногоо тарих. Цэцэг яг л хүн шиг, хайрлаад л байвал ургаад л цэцэглээд л байдаг гэж ээж минь хэлж байсан юм. Ургах бүрийг нь хараад хамт догдлох, баярлах мэдрэмж аваад “цэцэглээд” байдаг юм билээ. Орчинд ч, сэтгэлд чинь ч бага ч гэсэн гэрэл гэгээ, баясал нэмэх үзэсгэлэнтэй хобби.

#9 Цуглуулга эхлүүлэх. Ямар нэг зүйл цуглуулаад, нэмэгдэх тусам сэтгэл чинь дүүрээд байдаг төрлийн хүн бол зайлшгүй эхлүүлж үзээрэй. Би бол ном цуглуулах жигтэй хоббитой, номнуудаа харж баясаад л, дахиж авмаар санагдаад л байдаг тийм. 

music, bob dylan, and the beatles image

#10 Бичих. Зохиолчид үзгээрээ уншигчдынхаа зүрх сэтгэлд хүрч чаддаг учраас бичих гэдэг мөн л ид шидийн хобби. Магадгүй чи толгой дотроо есөн бусын зүйлийг ургуулж бодох дуртай бол түүнийгээ бяцхан түүх, зохиол болгоод буулгаж үзээрэй. 

#11 Зурах. Зурах бичих хоёр их адил. Гайхалтай зураг мөн л сэтгэл зүрхэнд хүрэх шидтэй.

#12 Компьютерийн хэл сурах. Өнөөдөр миний бодлоор компьютерын мэдлэг маш чухал. Тиймээс энэ том салбарыг судлах нь эхэндээ төвөгтэй, толгой эргэмээр санагдаж болох ч сонирхоод үзвэл туйлын баялаг, мөн сонирхолтой. Хэлж заншсанаар код бичиж сурна гэдэг тун үнэ цэнэтэй чадвар.

#13 Иог, усан спорт, эсвэл дуртай спортоороо хичээллэх. Идэвхитэй дасгал хөдөлгөөнгүйгээр эрүүл байна гэдэг бараг л боломжгүй. Спорт бол үүнийг хөгжилтэй замаар хийх боломжийг олгож буй дурламаар хобби. Усан спорт, жудо, иог, дугуй унах, теннис гээд олон спортуудаас сонгоод хичээллэж эхлэвэл өөрийнхөө дуртай нэгийг олох нь гарцаагүй.

#14 Дуулах эсвэл бүжиглэх. Бусдад ч, өөртөө ч зугаа цэнгэлийг өгдөг учраас сэтгэл догдлуулсан энэ хоббиг хүн бүр туршиж үзэх хэрэгтэй. 

#15 Хөгжмийн зэмсэг тоглож сурах. 

#16 Блог хөтлөх. Би чадаж байгаа бол чи ч чадах ёстой. Өөрийгөө бусдад нээж илэрхийлэнгээ, туслаж, бичиж сурч, тэгээд л янз янзын ач тус, үр дүнг өгдөг миний дуртай хобби.

Sunday morning activity. Planning our next home exchange...

#17 Бичлэг хийх, янзлах. Амьдралын гайхалтай мөчүүдийг буулгадаг ганцхан зураг биш, бичлэг ч мөн ордог. Бичлэг янзалж, хийж сурна гэдэг, мөн бусдад түгээнэ гэдэг нь өөрөө амархан сонсогдож байгаа ч их зориг шаардсан хобби юм шиг санагддаг. Гэвч Youtube гэх том ертөнцөөс харахад сурчихвал хүн бүрт хэрэгтэй чадвар.

Хүн бүр л 0-ээс эхэлдэг. Чиний сонгох хобби чамд аз жаргал өгч сэтгэлийг чинь дүүргэж,хийж байхдаа цаг хугацаа өнгөрөхийг ч харалгүйгээр дурласан тийм л зүйл байх хэрэгтэй. Дээр дурьдаагүй маш олон хоббинууд байгаа учраас жагсаалтад баригдалгүй дуртай зүйлээ олж аваарай. Мөн чадвар болгоход хөдөлмөр, цаг хугацаа шаардахыг марталгүй, тууштай байхад төвлөрөөрэй. 

✧ @joyenny ✧

Xx, Joy❤️