20 настнуудын яг одоо сонсох ёстой 10 зөвлөгөө/санамж

1. “Энэ л өндөрлөгт ирчихсэн байх болно” гэсэн төлөвлөгөөндөө хүрээгүй байх нь энгийн л зүйл. 20 гарч яваа, өнгөрчихсөн байгаа хэн нэгэн аль хэдийн амьдралын зорилгодоо хүрчихсэн гэж байгаа бол худал хэлж байгаа байх. Учир нь чиний 20иод нас дөнгөж дэлгэрч буй цэцэгтэй л адил сурч мэдэж, алдаж онож байдаг нас.
 
2. Чи өөрийн бага насандаа ямар ч өргүй. Чи өөрчлөгдөх эрхтэй. Өөрчлөгдөх ч ёстой. Амьдралдаа баримталдаг итгэл үнэмшил, дурладаг зүйлс, хүсч буй мөрөөдөл гэх мэт зүйлс чинь өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл.
 
3. Аав ээжрүүгээ залга. Тэд чамайг санаж байгаа. Бас тэд үүрд дэргэд чинь байхгүй. 
 
4. Найз нөхдөөр хүрээлэгдэх гэж бүү яар. Нас ахих тусам найз нөхөд чинь тооны хувьд багасах ч чанарын хувьд дээшилсээр байх болно. Итгэл даах “жинхэнэ” найзаа олоогүй бол битгий санаа зовоорой.
 
5. Хүн бүрийн амьдрал Инстаграм дээрхи шигээ гоё байдаггүй.
 
6. Хөгшрөх талаар санаа зовно гэдэг цагийн гарз. Мэднээ. Саяхан 16тай байсан атал нүдээ нээтэл 21тэй болчихсон юм шиг л санагдаж байгаа байх. Гэвч өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйлд санаа зовно гэдэг утгагүй зүйл учраас зүгээр л өдөр бүрийг дурсамжтайгаар аз жаргалтайгаа өнгөрүүлж бай.
7. Өөрийнхөө хайртай хүмүүстэйгээ байхдаа утсаа доош нь тавь.

8. Хэн нэгэн чамайг хайрлах үед, тэд чиний БҮХ зүйлийг хайрладаг. Хүүхэд наснаас чинь үлдсэн муухай дурсамжууд. 4хөн цагийн нойрноос сэрсэн царай. Бүх сул тал, муу муухай бүхэнтэй чинь хамт хайрлаж чаддаг. Учир нь жинхэнэ хайр ямар ч нөхцөл, шалгуургүй байдаг.


9. 23 насандаа Ж.К.Роулинг ямар ч мөнгөгүй үлдэж, Опра ажилаасаа халагдаж, Волт Диснейн ажил бүтэлгүйтэж дампууралд хүрч байсан. 


10. Чи өөрийнхөө бодож байгаагаас илүү амжилттай яваа. Хүн бүр л чадахаараа хичээж байгаа. Гэхдээ үргэжлүүлж сурах зүйлс маш их. Ямартай ч амьдрал хэмээх урт аялалд чи хангалттай сайн яваа гэдгээрээ бахархаад цааш зогсолтгүй суралцаарай.

Xoxo, Joy