Хичээлээ хиймээргүй санагдсан үедээ өөртөө хэлэх 15 зүйлс

Хичээлээ хийхээ болиод зүгээр суумаар үе нэлээд тохиолддог. Залхуураад л байвал залхуурал чамаас хэзээ ч салахгүй учраас хичээл хийх урам зоригийг өгч, хүчтэй болгох доорхи 15 үгсийг уншаарай. Бичиж аваад ханан дээрээ наагаад өөртөө сануулж байсан ч болно.

pinterest//@joyenny

  1. Мэдлэг боловсролтой болоход чинь туслах хязгааргүй их боломж бололцоо, хүч чадал байгаад талархаж, түүнийг үнэлэх хэрэгтэй.
  2. Өөрийн сул талыг үл харгалзан амжилтад хүрсэн тэдгээр хүмүүсийн нэг нь болоорой.
  3. Зөвхөн 5хан минут. Зөвхөн өнөөдөр. (5 минутын дараа ба өдөр бүр үүнийг дахин дахин давтан хэлээрэй.)
  4. Эхэлж байж л чи юу хийхээ мэднэ. Юу ч хийхгүй байснаар шинэ санаа хэзээ ч орж ирдэггүй.
  5. Өөрөө өөрийгөө бахархтал хичээгээрэй.
  6. Өдөрт ганцхан цаг их биш мэт санагдаж болзошгүй. Гэхдээ энэ чинь жилийн 365 цаг гэсэн үг. Маш их хөдөлмөрлсний дараа амжилтанд хүрэхгүй байна гэж байхгүй гэдгийг сана.
  7. Эдгээр зүйлс амархан байх албагүй. Агуу зүйлс хэзээ ч амархан байдаггүй.
  8. Хэрвээ чи өөрийн гэсэн хүүхэдтэй байсан бол түүнийг амжилт хүрээсэй гэж хүсч хичээлийг нь хийлгүүлэх болно. Түүн шиг, чи өөртөө хайргүй гэж үү?
  9. “Миний хүсч буй бүхий л зүйлс айдсын нөгөө талд нь байгаа.” Жорж Адэйр
  10. Гаргаж буй алдаа бүхэн чинь ахиц дэвшил гаргах боломж.
  11. Хэрвээ одоо буугаад өгчихвэл дараа нь ахиад л эхлэх шаардлага гарна. Гэхдээ бүр эхнээс нь.
  12. Амжилтад хүрэх тэр замд гаргаж буй алдаа, сургамж, ахиц дэвшил бүхэн чинь чиний үр дүн.
  13. Айдсаа даван туулсан тэр богинохон мөч ч маш том өөрчлөлтийг авчирч болдог.
  14. Өөрийн дурладаг зүйлээ хийж, чадвар авъяасаа ашиглах боломж хэзээ ч гарахгүй нь гэж бодож болох ч үргэлжлүүлэн өөртөө хөрөнгө оруулалт хийсээр, хичээсээр байвал амжилт өөрөө хүрч ирэх болно.
  15. Дэлхийн хэмжээнд сэтгэх боломжийг өөртөө олго. Чи томоор мөрөөдөх эрхтэй.