“13 REASONS WHY” киноноос бидний сурч болох 7 сургамж

“13 REASONS WHY”  цуврал үзэгчиддээ маш гүн гүнзгий, мартагдашгүй сургамж өгөөд буйгаараа алдартай болоод байгаа ба миний бодлоор чи ч гэсэн заавал үзэх хэрэгтэй байх.

Энэ цувралд Ханна Бэйкэр хэмээх охин өөрийн амиа егүүтгээд, яагаад ийм шийдвэрт хүрсэн тухайгаа тайлбарлан хальсан дээр буулгаж бусдадаа хүргэж буй тухай юм. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдийн амьдралд тохиолдож байгаа том жижиг асуудлуудыг харуулдаг гайхалтай кино. Магадгүй чи аль хэдийн үзчихсэн, үзэж байгаа бол энэ кино бидэнд маш их сургамжийг өгч байгааг анзаарах байх. Үүнд:

1. Чи хэзээ ч хэнд юу тохиолдож байгааг мэдэхгүй

Хэдийгээр энэ бол энгийн л зохиол боловч өдөр тутмын өсвөр насны хүүхдүүдийн амьдралд тохиолддог дээрэлхүүлэх, гадуурхагдах, ганцаардал болон гэр бүлийн асуудлын талаар харуулдаг. Ханна энгийн л нэг дундаж амьдралдтай охин, гэвч түүнийг хичнээн их зовлон бэрхшээлийн туулахыг чи харсан шүү дээ. 

Хэдийгээр хэн нэгэн бүх зүйл зүгээр мэт харагдаж байгаа ч түүний дотор юу болж байгааг чи хэзээ ч мэдэхгүй. Энгийн нэг инээмсэглэлийн цаана ч маш их зовлон шаналал нуугдаж байхыг бид үгүйсгэхгүй.

2. Бүх зүйл үр дагавартай

Шэри-ийн дайрч орхисон “ЗОГС” тэмдэг, бүхий л цохилтууд, ямар ч үйлдэл чинь хэнд ямар хүндээр тусч байгааг чи мэдэхгүй байж болно. Гэвч эцэс сүүлд нь гагцхүү өөрөө л хариуцлагаа үүрдэг юм шүү. Өнөөдөр хэлсэн үг, хийсэн үйлдэл чинь хялбархан санагдаж болох ч өөр нэгнийг ямар хүнд нөхцөл байдалд оруулж байгааг бодолцож үзэх хэрэгтэй.

3. Үг гэдэг биднийг баярлуулах, шархлуулах маш их хүчийг агуулдаг

Хэлж буй үг чинь амнаас чинь хялбархан гарч болох ч ганцхан үг хүртэл хэн нэгнийг аврах, эсвэл шархлуулах тийм их хүчийг агуулж байдаг. Магадгүй хов живийг цааш тарааж ярих нь хөгжилтэй санагдавч чи цаад хүнд ямар мэдрэгдэж байгааг мэдэж байгаа гэж үү? 

4. Өөрийн асуудлуудаа ярина гэдэг чухал

Өөрт чинь тохиолдож буй асуудлуудаа чи Ханна шиг ганцаархнаа туулж, шийдэх гэж оролдох шаардлагагүй. Хамгийн чухал нь дотны хүмүүстээ хэлж, гарц шийдлийг олж ярилцах нь зүйтэй. Шийдэлгүй асуудал гэж үгүй. 

5. Амиа хорлолт цорын ганц шийдэл биш

Амиа хорлолоо гээд чи ганцхан өөрийгөө хорлочихож байна гэсэн үг биш. Ханна амиа хорлох үед түүний найзууд, дотны хүмүүс, багш нар, эцэг эхд ямар нэг байдлаар нөлөөлж, тэд хичнээн их шаналалыг мэдэрсэн билээ дээ? Яг түүн шиг, энэ үйлдлийг хийхээсээ өмнө тэрээр ганцаараа биш гэдгээ мэдрэх ёстой байсан байх. 

Би ч гэсэн амиа хорлох тухай 2 удаа бодож, нэг удаа амиа хорлох захидал бичиж байсан. Заримийнх нь хувьд инээдтэй санагдаж болох ч амиа хорлоно гэдэг үнэхээр цорын ганц шийдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 

6. Бүх хүмүүс өөрсдийн гэсэн асуудалтай

Заримдаа бүх зүйл зүгээр л маш хэцүү болох үед би ганцаараа л зовоод байгаа юм шиг, бусад нь илүү дээр амьдраад байгаа юм шиг санагддаг. Гэвч Ханнагийн түүхээс харвал бүгд л өөрсдийн гэсэн асуудалтай байсан. Жастин очих газаргүй болж, Коуртни өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чаддаггүй, Жессика үргэлж худалд итгэж амьдарсаар байдаг. 

Хүн бүр өөр өөрсдийн асуудалтай ба үүнтэйгээ өдөр бүр тэмцсээр л амьдардаг. 

7. Хүнлэг, сайхан сэтгэлтэй бай

Чи үргэлж бусдад хүнлэгээр, сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Хэрвээ энэ алтан дүрмийг л кинон дээрх баатрууд маань дагачихсан бол магадгүй Ханна бодлогогүй үйлдэл хийхгүй, бүгд хохирол амсахгүй байх байсан байх. 

Монгол хадмалаар үзэх / Англи хадмалаар үзэх

  • nomin

    yamar site-s uzej bga ve

  • azaa

    serisu.ml