Гунигласан үедээ хийх 11 зүйлс

“Хэрвээ гуниг гэж байхгүй байсан бол бид хэзээ ч аз жаргалын утга учрыг ойлгохгүй байсан.”

Уул нь би дандаа гоё эерэг зүйлс бичиж та нартаа арай илүү сурч мэдэж авах боломжтой нийтлэлүүд бичье гэж бодож байсан л даа. Гэхдээ байнгын аз жаргалтайгаар гэрэлтэж явдаг хүн гэж байхгүй шүү дээ, нар ч гэсэн хэзээ нэгэн цагт жаргаад дахиад л манддаг шиг бидэнд ч мөн хааяа сэтгэлээр унах үеүд байдаг. Тэгвэл гунигтай үедээ хийж болох 11 зүйлс:

  1. Бичих. Тухайн үедээ мэдрэгдэж буй гуниг шаналалаа дэвтэр дээрээ буулгаад биччихвэл арай хөнгөрч ирэхийг чи мэдрэнэ. Эсвэл хэн нэгэнд хэлмээр санагдсан үгээ, уур бухимдлаа гаргах хамгийн сайн арга. Зүгээр л бич.
  2. Өрөөгөө цэвэрлэх. Гуниглаж байгаа үедээ өөрийнхөө орчин тойрныг цэвэрлэж эмхэлчихвэл арай илүү цэгцтэй, хялбар, цэвэрхэн санагдана.
  3. Амттан идэх. Амттан идэхээр яагаад ч юм аз жаргалтай болоод байдаг нь бичигдээгүй хууль уу? кк🍦. Гунигласан үедээ өөртөө зориулаад зайрмаг авч өгөөрэй.
  4. Гадагшаа гарах. Зүгээр л гадагшаа гараад цацарч буй нар, хэдийгээр өөрсдийн янз бүрийн асуудалтай байвч зохицуулаад явж буй завгүй хүмүүс, ямар гайхалтай орчлонд амьдардгаа нэг ажиглаарай. 🤗
  5. Хэн нэгэнтэй ярилцах. Хэрвээ гуниглаж буй үедээ дотны хүн дээрээ очоод ярилцах хэцүү байвал зүгээр л утсаар яриарай. 
  6. Уйл.Заримдаа тэвчих ёстой гээд нулимсаа тэвчилгүй зүгээр л бүгдийг нь гаргачихаж байгаарай. Харин дараа нь дахиад тэр асуудлаасаа болж уйлахгүй гэж өөртөө амлаарай! 👌🏻
  7. Дуу сонсох. Эрч хүчтэй дуу сонсож өөрийгөө арай эерэг энергиэр цэнэглэ.  Босоод бүжиглэ. 
  8. Унтах. Хэрвээ чамайг гуниглуулж буй зүйл чинь үргэлж бодогдоод, улам зовоогоод байгаа бол зүгээр л бүгдийг нь орхиод уртаас урт нойр ав. 
  9. Унших. Унших нь яг унтаж байгаатай төстэй. Чамайг өөр газарлуу аваачихж, өөр мэдрэмж өгөх тийм уран зохиолын ном, дуртай номоо бариад унш. 
  10. Дасгал хийх. Дасгал хийвэл эндорфин ялгардаг. Эндорфин чамайг аз жаргалтай болгодог. Тиймээс босч дасгал хий. Тэгээд л болоо. 
  11. Хэн нэгэнд сайхан зүйл хий. Бяцхан ч хамаагүй гараад хэн нэгэнд аз жаргал бэлэглэ. Аз жаргал халдвартай, тиймээс чи өөрөө ч баяр баяслыг мэдрэнэ.🌈

Xx, Your Joy❤