Амьдралдаа заавал очиж үзэх 11 гайхамшигтай газрууд

Бид бүгд аялаж, их зүйлсийг сурч мэдэж нүд тайлах хэрэгтэй гэдгийг мэднэ. Дэлхийд маш олон гайхалтай газрууд бий, үзэх газрууд ч дуусахгүй. 

Хэдий тийм боловч бусад газраас арай илүү өвөрмөц, гайхамшигтай газрууд ч мөн нуугдаж байдаг аж. Тэгвэл үхэхээсээ өмнө заавал очиж үзэх хэрэгтэй 11 газруудыг танилцуулъя.

#1 “Дэлхий төгсгөлд оршдог” буюу Эквадарт (Baños, Ecuador) байрлах савлуур

Эквадарийн захад орших модон байшин нь ойролцоох галт уулыг ойроос харах боломжийг олгодог ба энэ үзэмжийг харахыг олгосон савлуур мөн бий. Зөвхөн эрсдэл гаргагч зоригтой хүмүүс л үүн дээр суух зоригтой байх, тиймүү?

#2  Алтан зул цэцгийн талбай, Нидерланд

Европын цэцэрлэг гэдгээр нь олон хүн мэддэг ба эдгээр үзэсгэлэнт алтан зул цэцгүүд үнэхээр ид шидийн мэт мэдрэмж төрүүлдэг.

#3 Дүүрэн ододтой далайн эрэг, Малдивийн Ваадү арал (Vaadhoo island)

Тэнгэр дээрхи оддын тусгал мэт харагдаж байж болох ч үнэндээ энэ нь далай доторх далайн микробуудын нөлөөнөөс үүдэн ийнхүү алмайрмаар үзэсгэлэнтэй үзэмж далайн эрэг дээр бий болдог байна.

#4  Whitehaven далайн эрэг, Австралийн Whitsunday арал

Энэхүү арал нь өөрийн сувдан цагаан элс, тунгалан усан цэнхэр, ногоон өнгийн усаараа алдартай. Гайхамшигт энэ арал дээр хөл нүцгэн алхахад ид шидийн мэт мэдрэмж төрдөг.

#5 Суа далай, Samoa -дахь Lotofaga тосгон

Суа нь Lotofaga тосгонд байрладаг маш том нүх бөгөөд тусгай замаар дамжин ус усран орж ирснээр нэг төрлийн бяцхан далай болсон билээ.

#6 Хавайд орших Хайку шат, Америк

Маш өндөр, урт энэ шатыг хичнээн цуцаж ядармаар байсан ч байгалийн үзэсгэлэнг харангаа авиран гарах гэж олон хүмүүс очдог гэсэн шүү.

#7 Киото хотод орших хулсан ой, Япон

Дулаахан өдөр энэхүү хулсан ойн замаар алхах юм уу, дугуйгаар зугаалахад үнэхээр тохиромжтой.

#8 Аляскад байрлах аварга мөсөн агуй (Mendenhall) , Америк

Дээгүүр нь явж өнгөрөхөд хайлдаг энэ аварга том мөсөн агуй яах аргагүй заавал үзэх газруудын нэг.

#9 Белизэд байрлах гайхамшигт цэнхэр нүх

Белизэд байрлах энэхүү газар нь дэлхийн алдартай усанд шумбах газруудын нэгэнд багтдаг ба ус нь 122м гаруй гүн аж.

#10 Цох хорхойн агуй, Шинэ Зеланд

Шинэ Зеландад орших энэхүү газрыг олон хүмүүс цох хорхойнуудын агуй гэдгээр нь мэддэг бөгөөд агуйд орших цох хорхойнуудын нөлөөгөөр агуйн дээвэр ийнхүү үзэсгэлэнтэй болдог аж.

#11 Шотландад байрлах Хогвартсын галт тэрэг!

Image result for harry potter train scotland

Харри Поттерийн үнэнч фэнүүд заавал очиж энэ галт тэргээр аялаж үзвэл дурсамж сэргээд, ид шидийн мэт мэдрэмж төрөх байх тийм ээ?

“Нэг газраа удаан амьдрахад амьдрал хэтэрхий богинохон.”

Xx, Joy❤️️