Ахлах сургуулиа төгсөхөөс өмнө хийж амжуулах хэрэгтэй 10 зүйлс

Энэ жил 12-р ангийнхний хувьд сүүлийн жил нь болж тун удахгүй үүрээ орхиод нисих нь. Гэхдээ ахлах сургуулийн жилүүдээ ядаргаатай хичээл, даалгавруудаас салж байгаа мэт шууд хаалгыг нь хаагаад битгий орхиорой. Эргээд харахад дурсамжтай, хийсэн бүтээсэн зүйлтэй үлдэхийн тулд чамд зориулж энэ хэдхэн сард хийж амжуулах ёстой 10 зүйлсийг гаргачихлаа. Тэмдэглэж аваад найзуудтайгаа хамт эхнээс нь хийгээд чирээслээд яваарай!

vintage, book, and photography image

#1 Төгсөлтийн үдэшлэгтээ яв

Сүүлийн жил чинь учраас үдэшлэгүүдийг алгасахгүйг хичээгээрэй. Амьдралдаа ганц л удаа ахлах сургуулийн үдэшлэгт оролцоно шүү дээ.

#2 Найзуудтайгаа, ангиараа аялалд яв

Дотны найзууд, ангийнхнаасаа тун удахгүй холдож байгаа учраас тэдэнтэй аль болох хамтдаа хөгжилтэйгээр цагийг өнгөрүүлээрэй. Аялалд явахдаа хамгийн дуртай амттануудаа, тоглох зүйлсээ авч яваад хүссэнээрээ хөгжилд.

road, car, and photography image

#3 Илүү зурагнууд авхуул, бичлэг хий

Хэдэн жилийн дараа эргээд харахад хамгийн гайхалтай дурсамж болох болно.

#4 Ирээдүйн өөртөө захидал бич

Мэдээж жилээс жилд чи маш ихээр өөрчлөгдөнө. Тиймээс ирээдүйн өөртэйгээ одоогийн найзуудынхаа тухай, харилцаа, хүсэл мөрөөдөл, зорилго төлөвлөгөө, крашынхаа талаар, хамгийн тэнэг бүтэлгүйтлээс эхлээд хоббиныхоо тухай хүртэл ярилцаарай. Хэдэн жилийн дараа онгойлгож үзээд магадгүй инээд алдаад өөрийгөө хэр их өөрчлөгдсөнийг анзаарахвий.

letters, vintage, and indie image

#5 ЭЕШ, ЭЕШ, ЭЕШ

Мэдээж хөгжилдөж, дурсамжууд бүтээлцэнэ гэдэг чухал ч төгсөлтийн шалгалтнууддаа бэлдэж амжилттай өгөхдөө анхаараарай. Одооноос эхлэж өөрийн ирээдүйдээ хариуцлага хүлээх хэрэгтэй.

school and smart image

#6 Хэний ч төсөөлөөгүй зүйлийг хийх

Марафонд гүйх, хөгжилтэй бичлэг хийх, влог/блог хөтлөх, сайн дурын ажил зохион байгуулах, бүжгийн дугуйлан, загварын агентлаг гэх мэтчилэн өмнө нь хэзээ ч хийж үзээгүй болон хэний ч төсөөлөөгүй зүйлийг оролдож үзээрэй. Өөрийнхөө өөр нэг чадвар/хоббиг нээх ч юм билүү.

#7 Өөр хүмүүсийн бодолд баригдахгүй байх

Чи үргэлж л хүмүүс юу гэж бодож байгаа бол, ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол гэх мэтчилэн айдаг байсан бол одооноос хэний ч бодлоос айлгүйгээр хүссэнээрээ, өөртөө итгэлтэйгээр алхаж хэвшээрэй. Магадгүй огт юбка өмсдөггүй бол өмсөж эхлэж болох юм. кк.

#8 Шинэ найзуудтай болох

Сургуульд чинь магадгүй танилцахыг хүсдэг байсан, сонирхолтой санагддаг байсан бол очоод эхэлж яриа өдөж үзээрэй. Магадгүй гайхалтай нөхөрлөлийн эхлэл ч болох юм билүү.

asia, girls, and korea image

#9 Хичээл дээрээ тэнэг асуулт асуух

Зүгээр л #justfotfun ! Бас #YOLO !

#10 Багш нартаа талархлаа илэрхийлэх 

Магадгүй энэ олон жилийн турш багшлахдаа чамд чухал зөвлөгөөг өгсөн, амьдралыг чинь өөрчилсөн, өөрийгөө олоход тусалсан тийм багш байгаа бол оройтолгүй баярлалаа гэж хэлээрэй.

Xx, Joy❤️