Амжилттай байхыг хүсвэл амьдралын хэв маягтаа гаргах 10 өөрчлөлт

“Амжилт бол бяцхан ялалтуудын нэгдэл нэг зүйл юм.”

Бид бүхэн амьдрал, ажил, сургуульдаа амжилт гаргахыг хүсдэг. Гэхдээ бидний амьдралын хэв маяг л биднийг ердөө хойш татаад байх үе бий- их унтаж, буруу хооллоод, хөдөлгөөн хийлгүй бүх ажлуудаа хойш тавиад байх гэх мэт. Мэдээж ийм байдлаар хүссэн амжилтандаа хүрнэ гэдэг хэцүү. Тиймээс өөрийн амьдралдаа бага ч гэсэн эерэг өөрчлөлт хийж амжилтад хүрмээр байвал доорхи 11 өөрчлөлтийг амьдралын хэв маягтаа гаргах талаар бодож үзээрэй. 

1. Эрт босоорой

Эрт босч 7 цагаас өмнө амжуулдаг тогтмол дадалтай болох нь тухай өдөрт их зүйлийг амжуулж, илүү бүтээмжтэй байхад тусалдаг. Энэ нь эргээд чи амжилттай болж буй гэсэн үг юм.

2. Үзэсгэлэнтэй нойр авах нь

Хэрвээ эрт босох хэрэгтэй юм бол эрт унтах ёстой юм байна шүү дээ гэдэг нь ойлгомжтой байгаа биз? Өдөр бүр тогтмол 7-8 цагийн тухтай нойр авч байх нь өдөр бүрийн сэргэг оюун ухаан, эрч хүчтэй бие махбодийн гол хүчин зүйл. Эрч хүч+сэргэг урам зориг байхад ажлуудаа бүтээх амархан!

3. Илүү их уншиж эхлэх

• pin|| ernikar♡ •:

Амжилттай хүмүүс өдөр бүр уншдаг гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Унших нь чамайг ухаантай болгохоос гадна үнэхээр гайхалтай амралт ч болж чаддаг.  Тийм учраас өдөр тутмын амьдралдаа унших дадлыг хэвшүүлснээр илүү ихийг сурч мэдэж ухаанаа тэлэх хялбархан аргыг гартаа оруулчихлаа л гэсэн үг.

4. Дасгал хөдөлгөөн маш чухал

Эрүүл мэнд бол эрхэм баян. Амжилттай хүн бүр илүү ихийг хийж бүтээхийн тулд эрүүл байж тотгмол дасгал хөдөлгөөн хийдэг. Дасгал хөдөлгөөн чамайг эрүүл байлгахаас гадна өдөр бүр эрч хүчтэй, сайн төвлөрөлттэй байхад тусалдаг учраас амжилтад хүрмээр байсан ч бай үгүй ч бай эрүүл байхыг юун түрүүнд тавь!

5. Гадаа гарах цагаа ихэсгэх нь

Өдөр бүр компьютер ширтэж, уйгагүй ажиллалаа гээд чи амжилтад хүрэхгүй. Үргэлж гадаа гарч байгалийн сайхныг ажиглаж, нарны гэрлээс эрч хүч, эерэг энергиэ авч эрүүл байх хэрэгтэй. Бяцхан аялал зохиосон ч болох юм?

6. Хоолоо гэртээ бэлтгэх

Заримдаа бидэнд цаг байхгүй үед бид зүгээр л гялс гадуур хооллочихдог. Гэвч рестораны хоолнууд гоё амттай болгохын тулд ихэвчлэн маш их амтлагч ашигладаг тул бидний эрүүл мэндийг хохироож байдаг. Үүний оронд амралтын өдрөөрөө 7 хоногтоо хийж идэх хоолны материалуудаа бэлдээд яарсан үедээ хурдхаан хийчихэж болно. Жишээ нь хүнсний ногоонуудаа хэрчээд уутлаад хөргөгчиндөө хадгалчихвал үргэлж шинээрээ.

7. Утаснаасаа холдоорой

Бид утсандаа хайртай. Сошиал медиа, тоглоомууд, фэйсбүүк статус дээрээ хачин юм бичсэн хүний зургийг дараад доор нь доромжилж маргалдах ч бас дуртай, худал хэрэггүй мэдээллүүд уншиж цагаа үрэх бас дуртай. Гэвч энэ бүх сөрөг зүйлсээс түр нүдээ салгаад амьд харилцаагаа эрхэмлэн амьдарвал хичнээн цаг хэмнүүштэй, хичнээн утга учиртай!

8. Өөртөө цаг зарцуулж бай

Бид ажил, хүүхэд, хичээл сургууль гээд амьдралын их шуурганд эргэлдсээр байгаад өөрсдийгөө мартаж орхидог. Гэхдээ хүмүүсээ, өөрсддөө ганцаараа байх цаг гаргаж бодож тунгааж, амрах цаг гаргахгүй юм бол амжилтад хүрэх талаар бүү бодоо.

9. Жаахан нийтэч байж болохгүй юу?

Над шиг интровертуудын үргэлж сонсдог үг. Би олон хүмүүстэй нийтэч байхдаа үнэхээр…муу. Тийм учраас youtube биш блог хөтөлдөг юм болов уу гэж ч бодож байсан шүү. Харамсалтай нь та нар минь, амжилттай хүмүүс илүү их олон хүмүүстэй холбоо тогтоож, ярилцах илтгэх чадвартай байх хэрэгтэй байдаг юм билээ. Тиймээс, оролдоод л үзье?

10. Өөрийгөө хайрла!

Яг одоо миний ойлгож эхэлж буй чухал зүйлсийн нэг нь өөртөө анхаарч, өөрийгөө хайрлахгүй бол хэзээ ч аз жаргалтай+амжилттай байддаггүй гэдгийг. Өөрийгөө хайрласнаар өөртөө итгэлтэй болдог. Яарах хэрэггүй, чи амжилтад хүрнэ гэдэгтээ өөртөө итгэж, өөрийгөө магтаж, бас өөртөө зайрмаг авч өг! Чи хүртэх эрхтэй!