Хоосон дэвтрүүдээ ашиглах 10 бүтээлч санаа

Яг одоо өрөөний чинь хаа нэгтээ цоо шинээрээ, хэрэглэгдээгүй дэвтрүүд овоолоостой байгаа гэж мөрийцье.

notebooks

Би янз янзын гоё дэвтрүүд харахаараа хорхойгоо дарж чаддаггүй, худалдаад л авчихдаг. Тэгээд нэг л мэдэхэд надад баахан хэрэглэгддэггүй төрөл бүрийн дэвтрүүд цугларчихдаг ба яг юунд ашиглахаа мэдэхгүй байсаар л байдаг. Чиний дүр зураг харагдаж байна уу?  Тэгвэл энэ дэвтрүүдээ юунд ашиглахаа мэдэхгүй байхаа чамд хэдхэн бүтээлч + хөөрхөн санаануудыг хэлье.

notebooks

1. Өдрийн тэмдэглэл

Хүмүүсийн дэвтэр худалдаж авдаг шалтгаануудын хамгийн түгээмэл нь өдрийн тэмдэглэлд зориулж авдаг.  Хэдийгээр өдрийн тэмдэглэл бичихээ тогтмол мартчихаад байдаг байсан ч гэртээ ирээд 2хон минут зарцуулаад өнөөдөр юу хийж, юу мэдэрснээ бичих нь стресс бууруулж том өөрчлөлтийг авчрах болно. Өдрийн тэмдэглэлийг гэхдээ өдөр бүр бичих албагүй шд

2. Жагсаалтууд

Чи ч бас над шиг ямар нэг жагсаалт бичих дуртай нэгэн юм биш биз? Хэрэв тийм бол дэвтрээ ашиглаад бүтээлчээр төрөл бүрийн жагсаалтууд гаргаж үзээрэй. Жишээ нь, Амьдралдаа заавал аялах  10 улс орон, Уйдсан үедээ хийх гоё зүйлс эсвэл Унших номын жагсаалт г.м

3. Богино түүхүүд

Бид нар хааяа онгод орлоо гээд л ярьдагдаа, гэвч тэр бүтээлч санаа яг үнэндээ өөрөө ДИН гээд ирчихдэг юм биш, хийх тусам тэлэгддэг эд аж. Тийм учраас уйдсан үедээ зүгээр л дотроо төсөөлдөг тэр гайхалтай зүйлсээ цаасан дээр буулгангаа бичих чадвараа сайжруулаарай.

4. Зоригжуулах онч үгс

Онч үгсээр дэвтрээ дүүргэнэ гэдэг гайхалтай санаа! Энд тэндээс дуртай онч үгсээ түүж аваад жаахан урам зориг дутаад ирвэл тэднийгээ уншиж өөрийгөө зоригжуулвал ямар сайхан мэдрэмж өнгө гээч! 

5. Хүслийн жагсаалт

Дэлгүүр хэсч байгаад, эсвэл зургийг нь хараад авахыг хүсч байгаа зүйлээ дэвтэр дээрээ тэмдэглэчихэж болно. Дараа нь өөрийгөө шагнамаар санагдвал эргүүлж хараад нэг нэгээр нь худалдаж авч өгвөл янзтай.

6. To-Do List

Хийх зүйлсийн жагсаалт. Өдөр бүр төлөвлөнө гэдэг нь бидний гэр бүл болон ажил амьдралдаа амжилт гаргаж үр бүтээлтэйгээр амьдрахад маш чухал зүйлсийн нэг нь. Тийм ч учраас өнөөдөр чи маргаашаа төлөвлөж, хамгийн чухал зүйлсээ жагсааж бичихэд чинь дэвтэр туслах юм шүү дээ.

Холбоотой: Өдрөө амжилттайгаар төлөвлөх 5 чухал арга

7. Шинэ үгнүүд

Хэрвээ чи шинэ хэл сурч байгаа бол шинэ үгнүүдээ тусгай дэвтэр дээр бичиж цээжлэвэл үнэхээр үр дүнтэй. Тэгээд дэвтэрнийхээ ар талд шинэ үгнүүдээрээ өгүүлбэр зохиох, өөрийгөө шалгаж болно.

8. Талархлын дэвтэр

Талархлын дэвтэр нээхийн ач тус нь үнэхээр гайхамшигтай!. Юун түрүүнд амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байхад тусалдаг. Тиймээс өглөө босонгуутаа талархаж буй 3 зүйлсээ жагсаагаад, эсвэл орой орондоо орохын өмнө өнөөдөр тохиолдсон зүйлсдээ талархлаа илэрхийлэх нь том өөрчлөлт авчрах болно шүү, надад итгээрэй

9. Аяллын тэмдэглэл

Очиж үзсэн бүх газруудынхаа дурсгалт газрууд, хамгийн дурсамжтай мөчүүд, заавал очих дэлгүүр, амталсан гоё хоолнууд гээд бүх дурсамжаа зурагтай нь хадгалж болох дэвтэр нээгээрэй. Дараа нь харахад хамгийн дурсамжтай дэвтрүүдийн чинь нэг байх болно.

10.  Хар зураг

Заримдаа зүгээр л хаа нэгтээ харсан гоё зургийг өөрөө ч гэсэн зурж үзмээр санагддаг шүү дээ. Тийм ч учраас хэрвээ чи зурах авъяастай бол өөртөө хар зургийн дэвтэр хадгалаад зурмаар санагдсан үедээ тухайн үеийн мэдрэмжээ зургаараа буулгаж байгаарай.

Ингээд харвал шинэ дэвтрээ ашиглах санаанууд хязгааргүй байгаа биз? Сэтгэгдэл дээр өөрийнхөө дэвтрийг дээр бичсэнээс өөр ямар бүтээлч замаар ашигладгаа хуваалцаарай! 

Xx, Your Joy️❤️