Чөлөөт цагаа бүтээлчээр ашиглах 10 санаа

Чөлөөт цаг бидэнд маш их олддог. Амралтын өдрүүдээр, баасан гарагийн үдэш, ажлын өдрүүдэд оройн хоолны дараа гээд л бид өөрсдөө л анзаардаггүй болохоос биш чөлөөт цаг маш их гардаг.

Тэгвэл яагаад бид түүнийг анзаарч харж, зөв зохистойгоор ашиглаж чаддаггүй вэ гэж үү? Учир нь бид аль хэдийнээ түүнийг буруу, үр бүтээмжгүй зүйлсд зарцуулж орхидог, жишээ татвал: фэйсбүүк, инстаграм, твиттер, эсвэл зурагтныхаа өмнө дэмий зүйлс үзэж, компьютерийнхээ өмнө худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээ уншаад л суучихдаг. Тэр их илүү гарч байгаа чөлөөт цагийг үнэндээ та яг өөрийн мөрөөдөл, сонирхолд зориулж чадвал эргээд танд хамгийн үр дүнтэй мэдлэг, хувь хүнийг тань хөгжүүлж өгнө. Амжилтанд хүрсэн, алдартай хүмүүс хүртэл өөрсдийн гэсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дадал зуршилтай байдаг. Хэрвээ чөлөөт цагаа ашигтайгаар, бүтээлчээр ашиглаад сурчихвал гарах үр дүн нь хүртэл таныг гайхшруулах болно:)

  • Унших. Энэ бол хэзээ ч хийхээ зогсоож болохгүй тийм дадал. Уран зохиолын эсвэл хувь хүний хөгжлийн ном байсан ч ном унших нь хүн бүрийн амьдралд маш том нөлөө үзүүлдэг. Мэдээж их хугацаа шаардах боловч өдөр бүр заавал 30 минутыг гаргаж сурах хэрэгтэй.
  • Гэр бүлдээ зориулах. Мөнгө, өөр бусад зүйлс дахиж олдож болно. Харин бидэнд гэр бүл ганцхан заяадаг. Тийм ч учраас тэдэнтэйгээ хамт байж, цагийг хамтдаа зугаатайгаар өнгөрүүлж миний хэлдэг шиг дурсамжийг бүтээх шиг сайхан зүйл үгүй.
  • Алхах. Алхах бол амархан төрлийн дасгал, дээрээс нь хэдий тийм ч хэцүү биш боловч бас их үр дүнтэй. Өдөржингөө ширээндээ суучихаад гарч алхвад биеийн чилээ гарч илүү бүтээлч санаанууд ч орж ирэх болно.
  • Сонирхолтой зүйлс турших. Аль хэдийнээс хийж үзмээр санагддаг байсан тэдгээр сонирхолтой зүйлсийг туршиж болно. Бяцхан түүх бичих, найзуудтайгаа гоё үйл ажиллагаа явуулах, DIY-уудийг туршиж үзэх гэх мэт өмнө хийж байгаагүй ч боддог зүйлсээ хий.
  • Шинэ хоббитой болох. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцгой хоббигоо хөгжүүлж байх хэрэгтэй гэж хэлж байсандаа, тэгвэл магадгүй чи хоббигоо олоогүй эсвэл туршиж үзмээр санагддаг хөөрхөн хоббинууд байж болох юм. Жишээ нь, зураг авах, бичих, хоол хийх, зураг зурах, дуу дуулах эсвэл нэхмэлээр сүлжих гээд сонирхлыг чинь татах хоббинууд хязгааргүй…
  • Сайн дурын ажил хийх. Найз нөхдийн хүрээлэл болон туслаж буй хүмүүст чинь хамгаас хэрэгтэй. Ихэнхи амжилттай хүмүүс сайн дурын ажил хийдгийн учир нь олон шинэ найз нөхөд, танилтай болж өөрийн харилцааны чадвараа сайжруулахын сацуу өөрийгөө нээж, итгэлтэй болоход тусалдаг гэдэг. Гэвч надад бол олон олон хүмүүст өөрийн чадах хэмжээгээрээ туслаж, бага ч болов зүйл хийж бүтээх нь таалагддаг.
  • Ширээгээ цэвэрлэх. Би бүр өрөөгөө цэвэрлэх гэж бичих гэж байснаа болисон шүү ккк. Завтай үе гарсан үедээ сууж буй ширээгээ, дээр нь хөглөрсөн дэвтэр номтойгоо цэвэрлээд тавичихвал дараа харахад урамтай…бас ажилаа хийхэд зохион байгуулалттай, цэвэрхэн.
  • Тэмдэглэл хөтлөх. Тэмдэглэл хөтлөх нь надад маш их амар амгалан, цэгцтэй байдал, бас хүсэл зорилго өгдөг. Тэмдэглэл хөтлөх нь зүгээр л бичихдээ бус харин өөрийгөө илэрхийлж, өнөөдрийнхөө “чи”-г дүгнэж маргаашдаа илүү сайныг бүтээхдээ л чухал.
  • Авъяасаа хөгжүүлэх. Магадгүй чамд эртнээс байдаг, дурладаг авъяас байж болох. Гэвч мэдээж 100%-ийн авъяастай хүн гэж байдаггүй учраас дуртай хобби-авъяасаа илүү хөгжүүлэх шаардлага гарна. 1%ийн авъяас, 99%ийн хичээл зүтгэл гэдэг дээ.
  • Өөртөө анхаарах. Хэдийгээр энэ нь тийм ч бүтээлч санаа биш ч гэлээ чөлөөт цаг гарсан үедээ өөрийгөө багахан эрхлүүлж байгаарай. Тэртээ тэргүй чи оролдож, хичээж л байгаа учраас эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарч стрессгүй+аз жаргалтай амьдралыг хүртэх эрхтэй. Чи л өөрөө өөртөө анхаарахгүй бол өөр хэн өмнөөс чинь хийж өгөх билээ??