Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх 5 нууц

Илүү их өөртөө итгэлтэй байдал илүү их амжилт, мөрөөдлөө бий болгоход тусалдаг гэдэг нь нууц биш. Өөртөө итгэлтэй байдал яагаад амжилтыг авчирдаг гээч? Яагаад гэвэл чи өөртөө итгэлтэй байснаар өөрийгөө чадна “хүрч бий болгоно” гэдэгтээ бат итгэж, өөрийгөө дутуу үнэлэхээ зогсож, яг одоо

байгаагаараа хангалттай гэдгээ мэдрэх болно. Бас баавгай шиг ичээндээ нуугдахаа болиж, мөрөөдлөө дагаж чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэнэ гэдэг сайхан зүйл биш гэж үү?

Би хүлээн зөвшөөрье л дээ, яг үнэндээ би өөрийгөө энэ дэлхийн хамгийн өөртөө итгэлгүй хүн гэж боддог байв. Шүдэндээ аппараттай, онигор нүдтэй, нар салхинд борлоод муухай болчихсон арьстай, хуурайшчихсан үстэй, тэгээд л төсөөлөөд, хайгаад үзвэл би л хамгийн царай муутай азгүй нь мэт санагдаад л сэтгэлээр уначихна. Тэгээд хамгийн аймар нь нэмээд намайг шил зүү гэсэн гээд л тоочоод байвал дуусашгүй их сул тал, өө байгаад байсныг нуух юун. Амьдрал хамгийн муухайгаар надад хандаад байх шиг, өөртөө итгэлтэй байдал надад бий болоход боломжгүй зүйл шиг санагддаг байв. Энэ мэдрэмж нэг л танил санагдаж байна уу? Үгүй ч байж болно. Гэхдээ би өөрийгөө хайрлаж сурсан. Би өөртөө итгэлтэйгээр хэлэхэд чиний зогсож байгаа байранд зогсож үзсээн, бас чи өөртөө итгэлгүй байлаа гээд хорвоо ертөнцийн төгсгөл биш гэдгийг санаарай. ??

Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байдлыг бий болгох нь тийм ч хэцүү биш, тийм ч ичмээр биш, тийм ч боломжгүй биш, бас үр дүн нь үнэхээр гайхалтай. Дээр хэлсэнчлэн, хэрвээ өөртөө итгэлтэй байдлаа бий болгочихвол амжилтанд хүрэхээс эхлээд олон ид шидийн хаалга нээгдэнэ…?

 

Нээрээ яагаад энэ нийтлэлийг оруулъя гэж бодсон гээч? Би чамайг амжилтанд хүрэхийг, мөрөөдлөө жинхэнэ болгохийг, хүсч байсан амьдралаараа амьдрахыг хүсч байгаа учраас!!! Ямагт өөрийгөө хангалттай, бүрэн дүүрэн, гайхамшигтай гэдгээ мэдрээсэй гэж хүсч байна, амьдрал өөрийгөө голоход дэндүү богинохон.

Нууц #1: Өөрийнхөө өө сэвүүдийг хайрлаж эхэл

Хамгийн хэцүү алхамаас нь эхэлье л дээ /яагаад болохгүй гэж? ккк/. Тэгэхээр чамайг нэг зүйлийг эхлээд мэдээсэй гэж хүсч байна: чи төгс бус. Чи төгс бус, гэхдээ байгаагаараа үзэсгэлэнтэй, гайхалтай бас яг байгаагаараа төгс. Үүнийгээ хайрла. Үүнийгээ давуу тал болго??? Өөрийгөө үзэн ядах минут бүрийг өөрийгөө хайрлах мөч болго, өөртөө гутаж, гунихийн оронд илүү том, илүү их гэрэлтдэг бол. Бид үргэлж л бусдад зөвлөгөө өгч байдаг бол одоо үүнийг өөр дээрээ хэрэгжүүлэх цаг. Дараагийн удаа өөрийгөө эсвэл өөрт байгаа зүйлсээ үзэн ядмаар байвал эхлээд хайрлаад үз. ??

Нууц #2: Таларха

Талархахын ид шидийг би талархаж сурахаасаа өмнө огт мэддэггүй байв. Чи ч гэсэн мэдэхгүй байгаа бол яг одоо заавал мэдэж аваад талархаж сурах хэрэгтэй!!! Талархана гэдэг нь зүгээр л “баярлалаа” биш, харин өөрт байгаа бүх зүйлдээ өдөр бүр, бүр өдөр бүр талархаж дэвтэр дээрээ бичих. Чиний нүд, чиний биеийн галбир, чиний авъяас чадвар эсвэл чамайг тавтай нойрсуулдаг чиний ор өөр юу ч байж болно? Зүгээр л чамд ямар их гайхамшигтай зүйлс байгааг ухаарах, чамд юу байхгүй байгааг биш. Эхэндээ би өөрийнхөө муухай нүдийг голдог байсан ч энэ дэлхий дээр харж ч чадахгүй хүн байгаа шүү дээ гэдгийг ухаарч өөрөөсөө хичнээн ичсэн гэж санана…

Нууц #3: Эрүүл амьдралын хэв маяг

Өөртөө итгэлтгүй байдал, тэр тусмаа өөрийн бие галбирыг голох нь ихэвчлэн буруу идэх зуршил, дасгал хийхгүй байдал гэх мэтээс үүддэг. Чи лав итгэхгүй, би анх хэт туранхай гэж шоолуулдаг байсан юм. Тэр үеүдэд л би анх бусад хөөрхөн охидоос өөр байх ямар муухай, өөр гэж шоолуулах, зөвхөн өө сэвээсээ болж гадуурхагдах гэдгийг жинхнээсээ мэдэрч байсан юм. Харин би бууж өгөөгүй л дээ. Би дасгал хийж эхэлсэн, бусдын хэлснээр их идэнгүүтээ гэдсээ илээд хэвтээгүй. Өдөр бүр эрүүл хооллож, долоо хоногт хэд хэдэн удаа дасгал хийж эхэлснээр өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүч чадалтай гэдгээ мэдэрснээр илүү аз жаргалтай амьдарч эхэлсэн. Таргалснуу гэж үү? Үгүй ээ ккк. Үнэндээ би хэт туранхай байгаагүй, би хамгийн гайхалтай биетэй гэдгээ л ойлгож авсан./инээв/ Харин намайг өөрийгөө илүү чангалахад тусалсан худлаа шүүмжилж байсан хүүхдүүдэд талархаж байна. ?

Ер нь чи л өөрийгөө хурцалж, өөрийгөө сайжруулахгүй юм бол хэн хийж өгөх юм бэ?

Нууц #4: Надад хамаагүй ээ

Би бүх зүйлийг анхаардаг байв. Гэхдээ чамд анхааруулах хамгийн том сануулга бол: бусдын хэлсэн бүхнийг өөртөө тусгаж авсаар байх нь хамгийн том мөрөөдлийг сүйрүүлэгч!!! Энэ бол чиний амьдрал, чиний л мөрөөдөл, чиний бие…тэднийх биш. Тийм учраас яг одооноос чамайг шүүмжилдэг, голдог, муулдаг тэр хүмүүсийн нүдээр бус зөвхөн өөрийнхөө зүгээс өөрийгөө дүгнэж ахиж дэвш. Ингэхэд тэд юу юм бэ? Чиний ээж үү? эсвэл чиний өмнөөс амьдраад байгаа хүмүүс үү? Don’t give a f*** care.

Нууц #5: Айдсаа даван туул

Чамайг өөртөө итгэлтэй болгохоос сэргийлдэг айдсууд байдаг уу? Зүгээр л даван туул. Амлая, энэ тийм ч амархан байхгүй байх болно. Гэхдээ боломжгүй гэсэн үг биш шүү дээ?

Denyse love women lgbtq latino

Дараагийн нийтлэлээр уулзъя??