Өөрийн блогоо эхлүүлэх 15 шалтгаан

 

Ихэнх хүмүүс блог хөтөлж эхлүүлдэг шалтгаан нь шар мэдээ, өнөөдөр болж буй мэдээлэл гэх мэт өдөр тутмын уншаад л өнгөрөхүйц зүйлсийг бидэнд өгөхөөр, үүнээс гадна блогоо өөрийн ажил болгож мөнгө олохоор гэх мэт шалтгаанаар эхлүүллдэг. Мэдээж цагаа үрэн бусдад мэдээлэл өгч, бичиж сууж байгаа учраас блогоо мөнгө олох арга зам болгох нь мэдээж. Харин миний хувьд, би өөрийгөө өөрчилөхөөр, бусдад эерэг, хэрэгтэй, өнөөдөр л “аан заза” гээд уншаад өнгөрөх мэдээлэл бус үргэлж санагдах тийм зүйлсийг хүргэхийг хичээдэг учраас блогоо хөтлөдөг.

Би дөнгөж эхэлж байгаа. Тиймээс мэдээж хүн харахад алдаа мадагтай, заримдаа инээдтэй, сонин зүйлсийг бичдэг л байх. Гэхдээ хийгээд л байвал, бас хүсэл эрмэлзлэл байвал юун дээр ч бид ахиж чадах учраас би зогсолтгүй бичээд л байгаа. Харин хэрвээ чи өмнө нь блогоо хөтөлж эхлүүлье гэж боддог байсан бол, хэрвээ огт бодож үзэж байгаагүй бол, яг одоо эхлүүлэх 15 шалтгаануудыг чамд хэлье.

1. Чиний бичих чадвар сайжирна. Ярихаас гадна, бичнэ гэдэг бол мөн л харилцах чадвар. Чи өөрийн бодлоо шууд л амаараа гаргах биш, цаасан дээр буулгаж, бусдыг өөрийн бодолдоо итгүүлэх, эсвэл өөрийн бодлоо бусдад түгээхээр чи илүү сайнаар бичихийг хичээнэ. Бидний мэддэгчлэн бичнэ гэдэг олон дахин давтах бүрт ахиж сайжирдаг. Блог хөтлөхөөр эхлэхдээ чи өөрийгөө сайн бичигч болгоё ч гэж бодохгүй, яваандаа бага багаар сайжирдаг. Тэгэхээр, хэрвээ сайн бичигч болчихвол амьдралд чинь, ирээдүйд чинь маш их хэрэг болно гэдгийг чи мэдэж байгаа.

2. Чи илүү их бодох хэрэгтэй болно. Блогоо бичиж байхдаа чи өөрийн бичихийг хүсч буй зүйлээ дахин дахин бодож, эсвэл юу бичих вэ гэдгээ бас л бодох хэрэгтэй болно. Зүгээр л найзтайгаа чаталж байгаа биш учраас чи илүү гүн, арай өөрөөр сэтгэж, бодож бичих хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс “надад хэлэх зүйл байхгүй” гэх шалтгаанаар блогоо эхлүүлдэггүй. Гэхдээ үнэндээ энэ тийм ч хэцүү зүйл биш юм, хэрвээ чи сайн бодвол 😉

giphy (2).gif

3. Илүү зорилготой амьдарч эхэлнэ. Олон мянган хүнд өөрийн талаар ярьж, өнөөдөр сурсан зүйлээ бичиж, өөрөө ч хийж эхлээгүй байж хийгээрэй гэж зөвлөж эхлэх үед чи өөрийгөө илүү ихээр таньж мэдэх болно. Яагаад чи өөрөө өглөөний хүн биш байж, өглөөний хүн болох талаар заагаад байгаа юм бэ? гээд л. Заримдаа чи тэдэнтэй мөрөөдлөө хуваалцана. Тэгээд нэгэнт л хэлчихсэн юм чинь биелүүлэх байх, тиймээ?

4. Чи шинэ хүмүүстэй танилцана. Блогийн маань эхэнд байдаг “Say me “Hi”” хэсгийг мэднэ дээ? Түүн дээр байгаа холбоосоор хүссэн хүн бүр надтай холбогдож болно. Яагаад? Яагаад гэвэл энэ блогийн ард, яг үүнийг хэн бичиж байгаа бол? гэдэг сониуч заримдаа төрж холбогдох боломжийг хайдаг. Энэ боломжийг нээж өгснөөр чи олон шинэ хүмүүстэй танилцаж, тэгээд заримдаа найзууд ч болж болно. Тэгээд чиний блогт дуртай хүмүүстэй уулзах бүрт тэд чамд урам зориг өгч, дэмжиж, үргэлж магтаж урамшуулж байдаг нь хамгийн гайхалтай <3

giphy (3).gif

5. Чиний хувийн өдрийн тэмдэглэл болж болно. Блог хөтлөх нь өдрийн тэмдэглэл хөтлөхтэй маш их төстэй. Хэрвээ олон нийтийн өмнө үүнийгээ дэлгэмээргүй байвал нууц болгож ч болно. Гэхдээ олон нийттэй хуваалцах нь зарим хүмүүст тухтай санагддаг. Бидний туулж өнгөрч буй зүйлсийн тод томруун дурсамж болохоос гадна үүнийг чинь аюулгүй байлгана. Онлайнд учраас алга болохгүй, шатахгүй, бас хулгайлагдахгүй.

giphy

6. Үнэгүй. Яагаад зүгээр л үнэгүй блог нээгээд түүнийгээ гайхалтай болгож болохгүй гэж? Өөрийн блогоо үнэ төлбөргүйгээр хүссэнээрээ өөрчилчихөөд дараа нь харахад их урамтай.

7. Чи илүү өөртөө итгэлтэй болно. Чи блог хөтөлж эхлүүлснээр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ. Чамд бусдад байхгүй тийм зүйлс байна, чамд бусдад өгөх зөвлөгөө, туслах хүч, урам зоригтой болгох тийм үгсийг бичих чадал байна гэдгээ мэдэх бүрт чи өөртөө итгэлтэй болно. Тэгээд ч хэн нэгэн чиний бичсэн зүйлсийг уншина гэдэг гайхамшигтай.

8. Чи бусдыг эрч хүчээр усалж эхэлнэ. Блог хөтөлж эхлэх нь зөвхөн чиний амьдралыг өөрчлөхгүй, уншигчдын амьдралыг хүртэл өөрчилдөг. Миний хувьд том өөрчлөлт болж өгсөн нийтлэлүүдийг би хэзээ ч мартдаггүй. Яг үүн шиг би бусдад эрч хүч бэлэглэж, дараа баярлалаа гэж сонсох дуртай. Хэдий олон сонсохгүй боловч олон мянган хүмүүст багахан урам зориг өгөөд дараа нь хэрвээ тэр нь туслаж чадвал…. тэр мэдрэмж мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй байдгыг би ойлгосон.

9. Олон зүйлд нүд чинь нээгдэж эхэлнэ. Заримдаа чи блогтоо мэдээлэл оруулах үе тулгарах үед олон хүмүүсийн блогийг уншиж эхэлнэ, тэднээс суралцана. Энэ нь чиний нүд нээгдэж, илүү олон зүйлсийг ойлгож, тэгээд түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлнэ. Ямарваа нэгэн сэдэв сонгоод түүнийхээ талаар бичихийн тулд түүнийхээ талаар маш их унших хэрэгтэй болдог, тэгээд дараа нь бичихэд, чи бараг л түүнийгээ цээжилсэнтэй адил болчихно. Чи ямар ч сэдвээр мэдлэгээ тэлж, хамгийн гол нь бусадтай хуваалцаж сурна.

10. Эерэг коммеэнтууд эерэг өдрийг бий болгож чаддаг. Эерэг бүхэн эерэг бүхнээс л үүдэлтэй. Миний блог дээр коммент бичиж байгаагүй л дээ, гэхдээ пэйжээр маань дамжуулаад үнэхээр эерэг, сэтгэл сэргэм үгсээр тэтгэж байдаг тэр хүмүүст би маааш их хайртай. Хэдхэн эерэг үгс өнөөдрийг хүртэл хийсэн, бичсэн бүхэнд маань гайхалтай хариу үйлдэл болж, илүү их хийх, бүтээх, бичих, хуваалцах урам зоригийг өгч, инээмсэглүүлж чаддаг.

giphy (1).gif

11. Чи шинэ хоббитой болж цагаа дэмий үрэхээ болино. Тэгэхээр чи фэйсбүүк ухсан хэвээрээ л байгаа юу? Харин би болиж чадсан. Яаж вэ? гэжүү. Надад үүнээс илүү хөгжилтэй, зугаатай, миний дуртай хийдэг зүйл байгаа. Блог хөтлөх. Сошиалаар дэмий сэлгүүцэхээ больж өөрийгөө өөрчлах аялалаа эхлүүлэхэд тусласан зүйл бол блогоо хөтөлж бусдад хэрэгтэй зүйлс, урам зоригийг түгээх байсан юм. Заримдаа хэрэгтэй хэрнээ, сонирхолтой зүйлээ олох амаргүй байдаг. Гэхдээ блог хөтөлж эхэлж үзвэл ямар вэ? гээд нэг асуугаад үзээрэй.

12. Эрүүл амьдралын хэв маягт шилжихэд тусална. Блогоо эхлүүлснээс хойш би хийх зүйлсийн хуваариа гаргаж, өдөр тутамдаа төлөвлөгөө бичдэг болсон. Бас би иогоор хичээллэдэг болж, өдөр бүр шинэ содон, намайг өсч дэвшихэд туслах мэдээллүүдийг уншдаг болж, хэрэгтэй бол та нартайгаа хуваалцаж, бас ирээдүйнхээ төлөө илүү их зүйлсийг хийхийг эрмэлздэг болсон. Энэ бүхэн блог хөтөлж эхлүүсний тус мөнөөс гадна, энэ бол би өөрөө хүссэндээ хийсэн зүйл юм. Бусдыг эерэг байлгахын тулд би өөрөө эерэг байх хэрэгтэйгээ ойлгосон. Гэрээ цэвэрлэчихээд нөүтбүүкээ тэврээд бичиж эхлэдэг.

13. Өөрөөр сэтгэхэд тусладаг. Амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл гэж байдгийг би блогоо нээснээс хойш ойлгосон. Аз жаргалтай байхын тулд мөнгө хэрэггүй, харин урам зориг, чамд хайртай эргэн тойрны чинь хүмүүс гэдгийг ойлгосон. Мөн заримдаа чи бусдад зориулж бичих хэрэгтэй болдог учраас яг тэдний байр сууриас харж ойлгож эхлэх хэрэгтэй болно. Тэгээд бусад зүйлсийг чи блогтоо нийтлэлүүдээ оруулж эхлэснээс хойш ойлгоно.

14. Энэ бол бас нэгэн шалгуур. Блог нээх амархан, харин авч явна гэдэг хэцүү. Хүмүүст ямар мэдээлэл таалагдах бол?, яавал тэд дуртайяа унших бол? гэх мэтчилэн, тэгээд цаашлаад хэнд зориулж бичих вэ? гээд л зохицуулах зүйлс их гарна. Хамгийн анх нээхэд хэн ч чиний блогийг уншихгүй, хэн ч сонирхохгүй. Гэхдээ юу гээч? Эдгээр бэрхшээлүүд нь чамайг өсч дэвшихэд тусална гэдгийг мартаж болохгүй.

15. Чамайг асуудал бэрхшээлүүдээ давахад тусална. Хүн бүр асуудлуудтай. Чи баян эсвэл ядуу, эсвэл чамд ямар ч асуудал байсан, чамайг сонсох нэг хүн, эсвэл хэдэн сая хүн байгаа нь гайхалтай. “Чи галзуу юм уу? Би өнөөдөр сургуулинхаа үүдэнд халтирч унаснаа мянга мянган хүнд дэлгэх болж байна уу?” гэж асууж байж магадгүй. Гэхдээ тийм. Хэн нэгэнтэй бэрхшээл зовлонгоо хуваалцана гэдэг дэлхийн төгсгөл биш. Харин ч ихэнх хүмүүс чамайг зоригжуулж, сонсоход бэлэн байдаг. Жишээ нь би ккк. Нэг жишээ татъя, 17 настай Алиса хэмээх энэ охин хорт хавдартай болсон ба тэрээр, өөрийн бэрхшээл, дотроо буй бүх хэцүү зүйлсээ Alice’s bucket list гэсэн блогоороо дамжуулж илэрхийлдэг ба түүнд хэдэн мянган хүн өдөр бүр урам зориг өгдөг. Ингээд бодохоор одоо Алиса өөрт хэрэгтэй тэр урам зоригийг авч байгаа байх. Хүн бүрт “Зүгээрдээ, бүх зүйл сайхан болно” гэсэн үг дулаан инээмсэглэлтэй хамт хэрэгтэй.

Тэгэхээр, энэ бол миний чамд зориулж бичсэн блогоо эхлүүлэх шалтгаанууд байв. Чи яаж ч шийдсэн бай, үргэлж өөрийн мөрөөдлөө дагаж, зөвхөн дурладаг зүйлсээрээ л амьдралаа дүүргээрэй гэж зөвлөе.

Oprah Winfrey:

Do the one thing you think you cannot do. Fail at it. Try again. Do better the second time. The only people who never tumble are those who never mount the high wire. This is your moment. Own it.

  • Dreamer

    гоё шалтгаанууд бна ххэ ☺☺ блог чинь таалагдсан шүү энэ эрчээрээ яваад байгаарай. бусдаасаа өөр шинэлэг гол нь охидын гэсэн тодотголтой эсэх нь харагдаж бна ??

  • Enkhjin

    Баярлалаа ??

  • uuree

    сайнуу би блог нээх гэсэн юмаа яааж хийдэг вэ helppp mee pls

  • Enkhjin

    Сайн уу:))) Эхлээд үнэгүй сайт дээр блогоо нээх үү эсвэл домайн нэр худалдаж аваад хийх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Үнэгүй сайт дээр хийнэ гэвэл чиний блог uuree.wordpress.com гэх мэтээр ардаа үгтэй харагдана. Ямар сайтийг сонгохоос шалтгаалаад өөр өөр байх болноо, тиймээс түүнийгээ сонгоод л эхлэнэ дээ. Хэрвээ илүү их мэдээлэл хэрэгтэй бол надруу майл биччих 😉