Хэрхэн илүү сонирхолтойгоор амьдрах вэ?

“Уйдаад байна”, “Хийх юм олдохгүй байна” зэргийг үгсийн сангаасаа хасахыг хүсэж байна уу? Нэг хэвийн амьдралын хэв маягаа өөрчилж, арай сонирхолтой өдрүүдийг өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл наашаа суугаад үүнийг уншаарай.

grunge and pale image

1. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй бай
Фэйсбүүк, инстаграм, твиттерт идэвхтэй бай. Гэхдээ мэдээж өөрийнхөөрөө л бай. Өөрийнхөө зургийг авах, онч үгс унших, хувцас загварын блогчидыг идэвхтэй үзэхийг хүсдэг бол түүнийгээ л хий. Өөрийнхөөрөө идэвхтэй бай. Өдөрт чамд өөрт чинь чиглэсэн нэг ч “notification” ирэхгүй байснаас бичсэн статустаа сэтгэгдэл авч байвал мэдээж арай сонирхолтой биз дээ?

2. Хүмүүстэй нийтэч бай, илүү их инээмсэглэ
Хүн бүртэй чөлөөтэй, өөрийнхөөрөө, эелдэг харьц. Хэнээс ч өөрийгөө дор эсвэл дээгүүр гэж бодох хэрэггүй. Шинэ хүмүүстэй танилцахдаа баяртай бай. Түүний ертөнцийг сонирх, магт. Өдөр бүр яг л мөрөөдлийн өдөр мэт инээмсэглэ. Инээж байгаа хүнд инээх зүйл илүү ихээр тохиолддог шүү дээ. Тиймээ, чи сайхан амьдарч байна. Өөр юу хэрэгтэй гэж?

3. Эрчүүдтэй харилцах харилцаагаа зогсонги болгох хэрэггүй
Нэг эр чамд таалагдахгүй байлаа гээд харилцаагаа шууд таслах хэрэггүй. Та хоёр найзууд болж ч болно шүү дээ. Чамайг үнэхээр гомдоосон эсвэл дэргэд нь баймааргүй хүн биш л бол тохирох хэмжээнд нь харилцаагаа үргэлжлүүлсээр л бай. Аргаа ядсан үед тусламж хүсэх ганц л хүнтэй байж, түүнийг үгүй гэж хэлэх үед амьдрал чамд үнэхээр хэцүү санагдана. Тиймээс өөрөөсөө боломжуудыг битгий түлхэж явуул. Хамгийн гол нь өөр өөрийн гэсэн хязгаарыг давалгүйгээр, чөлөөтэй, өөрийнхөөрөө, сэтгэлээсээ харилц. Танилтай хүн талын чинээ гэдэг үгээр зүгээр нэг үүсээгүй юм шүү.

4. Шинэ зүйл сурахаа хэзээ ч битгий зогсоо
Байнга ямар нэг дугуйлан, курс, секцэд явж бай. Нэг нь дууссан бол гүнзгийрүүл эсвэл өөрийг ахиад эхлүүл. Чөлөөт цагаараа өөрийн гэсэн хийдэг зүйлтэй байж, ертөнцөө илүү сонирхолтой болго. Ертөнцийг харах үзэлд чинь ч энэ дадал нөлөөлж, чамайг илүү сайн хүн болгох болно.

art, flowers, and drawing image

5. Ном унш
Ном бидэнд шинэ санаа өгч, өөр орчинд аваачиж, олж анзаараагүй байсан зүйлсийг харуулах шидтэй. Ганцаараа байхдаа “Намайг хайрлах хүн алга” гэж бодон гуниглах завыг өөртөө битгий олго. Оронд нь чамайг инээмсэглүүлэх, шинэ мэдлэг өгөх, сонирхолтой мэдрэмж төрүүлэх тийм л зүйлсийг хийж чаддаг байх нь ганцаараа байх цагийг чинь илүү сайхан болгоно.

6. Найзууддаа тусалж, найз шиг найз бай
Бас найзууд руугаа шалтгаангүйгээр утасд. Яагаад болохгүй гэж? Та хоёр чинь найзууд шүү дээ. Нөхөрлөлөө илүү үнэ цэнэтэй болгох тал дээр ажилласаар байгаарай.

7. Гэртээ байх цагаа үр бүтээлтэй болго
Гэртээ байх цагаа зурагтын өмнө сууж эсвэл гар утсаа оролдож өнгөрүүлэх хэрэггүй. Харин шинэ хоол хийж үзэх, дасгал хөдөлгөөн хийх, гоо сайхандаа анхаарах гэх мэтээр өөртөө хөрөнгө оруулалт хий. Үүндээ зориулж хуваарь гаргачихвал бүр ч гоё. Эсвэл зүгээр л зурагт, компьютерээ унтраагаад тайван сайхныг мэдэр.

8. Зоригтой бай
Өөртөө болоод, эргэндээ тойрондоо өөрчлөлт хийх зоригтой бай. Өөрчлөлтөөс айдаг биш болохгүй байгаа мэт мэдрэгдэх үед нь шууд л өөрчилж чаддаг байгаарай, яг л нүүдэлчин хүмүүс шиг. Байгаа газар чинь таалагдахгүй бол нүүж яваад таалагдсан газраа цоо шинэ амьдралыг эхлүүлж чаддаг бай. Боломж хаалгыг чинь тогшвол золиос гаргаад ч болов атгаж чаддаг бай.

9. Эцэст нь харах өнцгөө өөрчил
Өөрийгөө болоод өөрийнхөө амьдралыг харах өнцгөө өөрчил. Бүхнийг өөдрөгөөр хар, болж бүтэж байна гэж бод, мэдэр. Чи бол дэлхий дээрх цор ганц нэгэн. Бас чамд хүссэнээр амьдрах боломж байна. Тиймээс аль болох өөрийгөө алхам тутамдаа өөд нь тат, найз минь.

books image

Ер нь амьдралаа бид өөрсдөө л уйтгартай болгодог. Уйтгартай амьдрах уу, адал явдалтай амьдрах уу гэдэг нь өөрсдийн маань л сонголт юм. Тиймээс өөр өөрсдийнхөөрөө амьдралаа сонирхолтой болгож, аз жаргалтай инээмсэглээрэй.

эх сурвалж: Гоолингоо