Мөрөөдөлдөө хүрэхэд чинь туслах зоригжуулах онч үгс

Бид бүгдэд хүрэхийг хүсдэг том жижиг, олон зорилго мөрөөдлүүд байдаг. Хэдийгээр хүрэхэд хол харагдавч, эсвэл боломжгүй мэт санагдахад ч өөрийн гэсэн гэгээлэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн байна гэдэг маш сайхан.

Хүн мөрөөдөхөө больсон үедээ үхнэ гэдэг шүү дээ. Тиймээс том ч бай, аварга том ч бай, мөрөөдөхөө зогсолгүй хүрэх гэж урагш л тэмүүлэхийг хичээгээрэй. 

  • “Ямар ч зорилгогүйгээр, зорилгодоо хүрэх төлөвлөгөөгүйгээр чи яг л чиглэлээ олоогүй далбаат завь мэт зүгээр л нэг газартаа хөвөх болно.”   — Fitzhugh Dodson
  • “Зорилготой хүмүүс зорилгодоо хүрдэгийн учир нь тэд хаашаа явж байгаагаа мэддэг.”    —Earl Nightingale
  • Хэрвээ би ханан дээрээ уриа наах байсан бол ‘Зорилгоосоо нүд салгах үед л чи саад бэрхшээлийг олж хардаг.”   Бууж өгөх нь үнэхээр миний хийх зүйл биш,  би амьдралдаа ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг бүтээхээр л ирсэн”   — Chris Burke
  • “Өнөөдрөөс жилийн дараа чи өнөөдөр эхэлсэн ч болоосой гэж хүсэх болно.”  ― Karen Lamb
  • “Чи чадна, чи хийх ч ёстой. Хэрвээ чи эхлэх зоригтой л юм бол чамд чадахгүй зүйл гэж үгүй.”  – Stephen King
  • Хэрвээ чи амьдралдаа уйдсан бол – өглөө босоход чамд хийе бүтээе гэсэн хүчтэй  хүсэл тэмүүлэл, зорилго байхгүй байна гэсэн үг.”  — Lou Holtz
  • “Саад бэрхшээл чамайг зогсоож чадахгүй. Асуудлууд чамайг зогсоож чадахгүй. Хамгийн чухал нь бусад хүмүүс чамайг зогсоож чадахгүй. Зөвхөн чи л өөрөө өөрийгөө зогсоох боломжтой”  — Jeffrey Gitomer
  • “Юу хийж чадна, юу хүсч мөрөөдөж байна, түүнийгээ одоохон эхлүүл. Эр зориг өөртөө гайхамшиг, ид шид, хүч чадлыг агуулж байдаг юм.”  –Johann Wolfgang Von Goethe
  • “Бид хэзээ ч ямар нэг зүйлийг нэг аварга том алхамаар биелүүлж чадахгүй. Чи хэн ч байсан, юу ч хийдэг байсан, бид бүгд өөрийн гэсэн жижиг алхамуудыг авч байж ажил, кареер, мөн хоббиндоо хүртэл амжилт гаргах боломжтой.”  — Catherine Pulsifer
  • “Хэрвээ чи өөрийн хүссэн амьдралаа бүтээхдээ цаг гаргахгүй бол, өөрийн хүсээгүй амьдралтайгаа орооцолдож маш их цагийг үрэх болно.”  — Kevin Ngo
  • “Ялагчид бол бүтэлгүйтээд босоод дахин нэг удаа оролдсон ялагдагчид байдаг.”    — Dennis DeYoung
  • “Бүтэлгүйтэнэ гэдэг нь санаандгүй зүйл. Харин бүтэлгүйтэл дундаа байсаар байх нь чиний л сонголт.”  
  • “Өөртөө хэзээ ч байгаагүй зүйлээ авмаар байвал өөрийнхөө хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийх хэрэгтэй болно гэсэн үг.” 

Хүсч мөрөөддөг зорилгодоо заавал хүрээрэй гэж чамайг нууцхан дэмждэг дотны найзаас чинь хүсье, Joy!