Илүү өөдрөг хүн болох 4 арга

Сөрөг, муу бүхэн бидэнд төрөл бүрээр нөлөөлж байдаг. Магадгүй чи өөрийн амьдралаас эерэг зүйлсийг олж харж чаддаггүй, эсвэл өөрийгөө сөрөг хүмүүсээр хүрээлүүлж, эерэг бус бодолд автдаг байж ч болно.

Сөрөг байна гэдэг нь өөрийгөө хүчлэн байж эерэг бодлыг бүтээхээс хялбар байдаг, учир нь бид тархиа үргэлж сөрөг зүйлсээр дүүргэсээр дасал болгочихдог юм шүү дээ.

182.1k Likes, 311 Comments - Urban Outfitters (@urbanoutfitters) on Instagram: “Dress to match the scenery. #UOonYou : @prettylittlefawn”

Бүхий л саад бэрхшээлийг чамайг сорих боломж, алдаа эндэгдэл бүхнээ амжилтын анхны алхам гэж өөдрөгөөр харж сурна гэдэг сайхан биш гэж үү? Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс амьдралаас олон зүйлсийг өөдрөгөөр харж даван туулж байсан учраас амжилтанд хүрье гэвэл доорх зөвлөгөөг уншиж энэ жил илүү “өөдрөг хүн” байя.

#1 Эерэг дууны жагсаалт гарга

Хэрвээ сөрөг бодлууд чинь толгойг чинь дүүргэж эхлэх юм бол чихэвчээ зүүгээд чамайг сэргээх эерэг дуунуудыг сонс. Сэтгэл санааг чинь дээшлүүлж чамайг сандлаас чинь босгож бүжиглэмээр санагдуулах цоглог хэмнэлтэй дуунуудыг сонго.

#2 Сөрөг бодлуудаа цаасан дээр буулга

Чи яаж ч өөрийн мэдрэмжээ унтрааж эсвэл зогсоож чадахгүй, тэр нь угаасаа хамгийн эрүүл бус арга. Харин энэ аргаар өөрийн муу бодол мэдрэмжүүдээ хэсэгхэн цаасан дээр буулгавал эрүүл зөв байдлаар гадагшлуулна гэсэн үг. Өөртөө бяцхан дэвтэр худалдаж аваад сэтгэлээр унах бүртээ түүнийгээ гаргаж ирж бичээд, хэдэн долоо хоногийн дараа харахад чамд тийм ч муу, аймшигтай санагдахгүй. Тэгэхээр хажуугаар нь чи бас алдаанаасаа суралцаж болох нь.

Euphoria

#3 Unfriend хийхээс битгий ай

Чамайг сөрөг болгож буй хүчин зүйлсийг ажиглаж эхэлсний дараа чамайг сөрөг байхыг хөхиүлэн дэмжиж байгаа тэр “сөрөг хүмүүс”-ийг олж харах болно. Сошиал медиа чиний урам зориг, өөдрөг зүйлсийн эх үндэс байж болох ч заримдаа хэрүүл маргаан, эргэн тойронд чинь болж буй зүйлсийн талаарх сөрөг зүйлсийг ихэвчлэн гаргаж харуулж байдаг. Эсвэл чамд гэр бүл, нөхцөл байдал, өөрийн амьдралын талаар үргэлж гомдоллож, шүүмжилж, эргэн тойрны хүмүүсийг муулж, доромжилж, үргэлж сөрөг зүйлс ярьж илэрхийлж байдаг найз байж магадгүй. Хэрэв тийм бол найз байхаа больхоос битгий айгаарай. Мөн сошиал медиад зөвхөн чамд сөрөг зүйлсийг л хүргэх хүмүүсийг битгий дагаж байгаарай. Чи тэр бүхий л зүйлсээс хол байж байж л өөдрөг хүн болох алхамаа тавина.

#4 Өдөр бүр 3 гайхалтай зүйлсийг хий

Өөртөө зориулж нэг ширхэг гайхалтай зүйлийг хий, толинд хараад өөрийгөө үзэсгэлэнтэй харагдаж байна гэж хэл, дасгал хий, массаж, саунд амрах боломжийг олго, эсвэл зайрмаг авч ид?. Бусдад зориулж нэг гайхалтай зүйл хий, мөнгө зээлдүүл, гэр оронгүй хүнд өдрийн хоол авч өгч тусал, бусдад чаддаг зүйлээсээ зааж өгч дэмж гэх мэт хийж болох зүйлс хязгааргүй. Эцэст нь дэлхийд зориулж нэг гайхалтай зүйлийг хий, хогоо хогоо саванд хая, сайн дурын ажил хий, орчин тойрноо цэвэрлэ, өөр бусад зүйлсд гар бие оролц. Өөртөө болон бусдад сайн, эерэг зүйлс хийснээр чи маш амархан эерэг хүн болох болно.️

Denyse black pink quote lettering