Хэрхэн зорилго тавьж, тавьсан зорилгодоо хүрэх вэ?

Шинэ он гарч байхад юуг ч даван туулж, шинэ өөрчлөлт авчрах хүч чадлаар дүүрээд нүд нь гялалзчихсан зогсож байснаа санаж байна уу? Гэхдээ энэ хүртэл ирчихээд юу хийж бүтээсэн маань мэдэгдэхгүй цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрчихлөө шүү дээ. Магадгүй чи өмнөө тавьсан маш олон зорилгууддаа яаж хүрэхээ мэдэхгүй, эргэлзэж тээнэглэлзсээр байгаа бол яг одоо чамд бүх зорилгодоо хүрэхэд чинь туслах нийтлэл хүргэе.

1. НЭГ зорилго тавих

Зөвхөн нэгхэн зорилго. Мөнгө, хичээл сурлага, ажил, харилцааны дэвшил, эрүүл мэнд, аялал гээд бүхий л амьдралын хэв маягаасаа биелүүлэхийг хүсч буй ганцхан зорилго дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Энэ зорилгоо биелүүлж дууссаны дараа л дараагийн зорилгоруугаа орох ёстой. Бага багаар, алхам алхмаар гэсэн үг.

2. Бичиж тэмдэглэ

Гүйцэтгэх гэх гэж буй зорилгоо дэвтэр юмуу, цаасан дээр буулгах нь зорилгодоо хүрэхэд дөхөм болж арай бодитой алхам болох юм.  Гэвч бичих үедээ “би эрүүл болмоор байна” гэж битгий бич. Үүний оронд “би дасгал хийж жингээ хасангаа эрүүл хооллох болно” гэж бич. Ингэснээр зорилго чинь арай бодитой, үйлдэл хийхэд дөхөм болдог. Тиймээс “би ингэмээр байна, тэгмээр байна” гэж төлөвлөхөө болиод үнэхээр хийнэ гэсэн амлалтыг өөртөө өг.

3. Цагийн хуваарь гарга

Хэдий хэр хугацаанд зорилгодоо хүрэхээр тууштай хичээнэ гэж төлөвлөж байгаа вэ? Нэг сар? 6 сар? нэг жил? Аливаа зорилгоо биелүүлэхдээ үргэлж цагийн хуваарь гаргаж түүнийгээ дагаж байх нь назгайрч хэвтээд, цагаа үнэлэхгүй залхуурч хэвтэхээс сэргийлдэг. Гэвч 2 сард багтааж хүрэх зорилгоо 1 сард багтаах гэж зүтгэж болохгүй, алхам алхмаар хийж үр дүндээ төвлөрөх нь илүү чухал юм шүү. Өөртөө шудрага байгаарай. 

4. Алхам бүрээ жасааж бич

Мэдээж хэрэг чиний зорилго том ч бай, жижиг ч бай хүрэхийн тулд тодорхой алхам, үйл явцыг туулах хэрэгтэй болох болно. Яг энэ л хэсэг дээр зорилгоо маш нарийвчлан бичиж, ямар эх сурвалж, ямар хэрэгслүүд хэрэг болох вэ гэх мэтчилэн алхам бүрийг бичих хэрэгтэй гэсэн үг. Нэг алхамдаа л цаг хугацаа зааж, сүүлчийн хугацааг тавиад өөртөө түүнийгээ хатуу мөрдсөнөөр зорилгодоо хүрэх тийм ч хэцүү биш санагдана. Нэг алхам гэдэг үнэндээ том амжилт юм шдээ.

5. Түүнтэйгээ хаана ч явсан хамт бай

Дэвтэр дээрээ бич. Зургийг нь аваад утасныхаа дэлгэцэн дээр тавьчих. Автобусныхаа карт, түрийвч гээд түүнийгээ хаа сайгүй хамт авч яваад өөртөө үргэлж сануулж бай. Ингэснээр энэ зорилго чинь бусад зорилго шиг тоосонд дарагдаад мартагдахгүй.

6. Яг одооноос эхлэх

Жагсааж бичсэн алхмуудаа орой бүр харж өөрийгөө хаана яваа вэ гэдгээ тодорхойл. Эхний алхмаа нөгөөдөр биш, маргааш биш, яг одоо хийж эхэл. Цаг хэнийг ч хүлээдэггүй юм шүү!

7. Хамтрагчаа ол

Өөртэй чинь ижил зорилготой хэн нэгнийг ол. Ингэснээр зорилгодоо хүрэх үеийн чинь адал явдал хөгжилтэй болох ба та хоёр үргэлж бие биенээ зоригжуулж, урагш түлхэж зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг харуулах болно.

Marc Johns:

Xx, Your Joy️❤️