Ганцаараа байх үедээ хийж болох 15 сонирхолтой зүйлс

Чи ганцаараа цагийг өнгөрүүлэх дуртай юу?

Ганцаараа цагийг өнгөрүүлэх нь ганцаардаж байгааг биш, өөрөө өөрийгөө илүү таньж мэдэж, амрах боломжийг илэрхийлдэг. Ганцаардах тухайд биш, өөрийгөө хайрлаж, илүү биеэ даасан болоход ганцаараа цагийг өнгөрүүлэх тустай. Харин юу хийх вэ?

books image

  1. Номын дэлгүүр хэсэх. Дэлгүүр хэсэх биш, дүүрэн номтой өрөөнд төрөл бүрийн номнуудтай танилцаж, уншиж, худалдаж авах гэдэг номонд дурлагчдад хамгийн тохиромжтой цаг нөгцөөх арга.
  2. Дасгал хийх. Анх удаа гэртээ юмуу, жимд дасгал хийнэ гэдэг эхэндээ эвгүй байж болох ч дараа нь чи сэргэж дүүрэн эрч хүчтэй болсон өөрийгөө хараад гайхахвий.
  3. Шинэ орц жор туршиж үзэх.
  4. Аялах. Заавал их ачаа бэлдээд гадаадруу гарж юм үзэх биш, өөрийнхөө амьдарч буй хотыг, ойролцоох хотыг гэх мэт ойролцоох газруудаа судлаж мэдэх ч адал явдлыг бэлэглэж чадна.
  5. Дуу сонсох. Гэртээ ганцаараа бол дуртай дуунуудаа сонсоод дагаж дуулах, эсвэл зүгээр л сонсоод хэвтэхэд шинээр эрч хүч нэмэгдээд, заримдаа гоё шинэ санаанууд ч орж ирдэг.
  6. Ойролцоох кофешопруу ороод хүмүүсийг ажиглах. Тэнэг ч гэсэн хөгжилтэй + сонирхолтой байх болно.
  7. Алхах. Дулаахан өдөр алхаад эргэн тойрноо ажиглаад ямар үзэсгэлэнтэй газар амьдардгаа нэг санаарай.
  8. Дуртай киногоо үзэх. 
  9. Тавилгуудаа өөрчилж сольж үзэх. Зүгээр л уйдсан болохоор…
  10. Гадаа гарч тусламж хэрэгтэй нэгэнд сайхан сэтгэл гаргах. Дараа нь өөрөө тусламж авсан мэт дүүрэн мэдрэмжийг мэдрэх хичнээн сайхан.
  11. Өдрийн тэмдэглэл хөтлөх.
  12. Шинэ зүйлс сурах. Хэл сурах, яаж цэцэг тарих гээд жижиг бөгөөд хялбар чадваруудад суралцаарай.
  13. Мөрөөдөл зорилгоо жагсааж бичих. Тэгээд бүгдийг нь заавал биелүүлнэ гэж өөртөө амлаарай.
  14. Өрөөгөө чимэглэх. 
  15. Ном унших.