Бүтэлгүйтсэн мэт мэдрэх үедээ хийх 6 зүйлс // зөвлөмж

Саяхан л өөрийгөө амьдралынхаа нэг хэсэгт шаварт гарч ирэхгүйгээр шигдчихсэн мэт мэдэрч байсан үеэ эргээд харахад тийм ч удаан хугацааны өмнө биш юм аа. Бүхий л асуудлуудаас зугтахыг оролдохын хажуугаар бүгдийг засч залруулж байранд нь оруулахсан хэмээн яарч байсан хэрнээ ямар ч үйлдэл гаргаж чадалгүй өөрчлөлтөөс айн нуугдчихаж билээ. Гэхдээ эргээд харахад тухайн нөхцөлд үнэхээр айх зүйл байсан уу? бас яагаад тухайн үед яагаад ямар ч оролдлого гаргалгүй бэрхшээлд бууж өгч байснаа хараад гайхна.

Гэхдээ оролдлого, үйлдэл гэдэг нь өөрөө жаахан ч гэсэн өөрчлөлтийг бий болгож чаддаг гэдгийг би өөрийн гараар асуудлуудаа нэг нэгээр нь барьж авч шийдсэнийхээ дараа ойлгосон. Үнэндээ аймар байсан ч зугтаахаас илүү нүүр тулах нь илүү зөв сонголт байдаг тийм ээ? Өмнө нь урам зоригоо алдсан үедээ санах 10 зүйлс гэсэн нийтлэлийг оруулж байсан бол өнөөдөр хэцүүхэн үе тулгарах үед хийж, оролдох 6 зүйлсийг та нартаа хүргэе.

gif, travel, and aesthetic image

Гомдоллохоо боль

Амьдралаа илүү өөдрөг, гэгээлэг талаас нь харах нь шийдвэр гаргахад хүртэл нөлөөлж байдаг. Хэрвээ чи буруугаа бусад хүмүүст тохон, эсвэл эргэн тойронд чинь болж буй зүйлсэ буруу өгч байгаа бол үүний үр дүнд юу ч бий болохгүй. Учир нь чи л өөрчлөлтийг хийх хүн нь шүү дээ.

Бусад хүмүүст гомдоллох үедээ хүмүүс ихэвчлэн тэднийг өөрсдийг нь юу туулж, юу мэдэрч байгааг нь ойлгож мэдрээсэй гэсэндээ тэгдэг. Магадгүй энэ нь чиний сэтгэлийг тайвшруулж болох ч үнэндээ өөрчлөлтөөс сэргийлж байдаг. Тиймээс гомдоллохын оронд үүнийгээ эерэг бодол болгохыг хичээгээрэй. Өөрийн энергиэ буруугаар бус өөрийгөө урагш ахихад зарцуул. Энэ л үеэс чи өөрчлөлт хийж өөрийн хүсч буй зүйлийн араас явах хүчтэй болдог.

Эхлээд хандлагаа өөрчилвөл эргэн тойрон чинь ч өөрөөр харагдаж эхлэнэ.

tumblr image

Өөртөө шударга ханд

Өөрөө өөртэйгээ шудрага байхгүй л бол үнэндээ өөрчлөлт гаргах нь юу л бол. Бүх зүйлс чиний хяналтаас гарчихсан, чи бүгдийг нь удирдаж чадахгүй мэтээр өөртөө худлаа яриад байвал хэзээ ч өөрийнхөө ирээдүйд туслаж чадахгүй. Өөрөөсөө хатуухан асуултуудыг асуу, хариултанд нь үнэнийг л хэл. Магадгүй жинхэнэ асуудлуудтайгаа нүүр тулах нь хэцүү байвч үүнээс гарах гарцыг нь олох нь л илүү чухал.

girl, grunge, and tumblr image

Чи сонголт хийх боломжтой гэдгээ өөртөө сануул

Заримдаа бурхан л чиний замыг удирдаж байгаа гэдэгт итгэхэд хялбархан. Дэлхий чиний хувь тавиланг тодорхойлоод чи үүнийгээ энэ л миний тавилан юм даа гэж санаа алдан дэлхий, эсвэл бурхан энэ бүхнийг өөрчлөхийг хүлээгээд суудаг хүмүүс байдаг. Гэхдээ үгүй. Ямар ч нөхцөл байдал тулгарсан бай, өөрчлөх эрх мэдэл нь чамд байдаг юм шүү. Чамд зөв санагдсан, чамайг аз жаргалтай байлгах замыг л сонго.

cat, cute, and girl image

Урагш ахихаа бүү зогсоо

Яг одооний нөхцөл байдал чинь чамайг өнгөрснөө дурсан санаж, түүндээ харамсан суух боломжийг өгч мэдэх юм. Гэхдээ цагийн зүү зөвхөн урагш явдаг шиг хэрвээ чи урагш ахимаар л байгаа бол өнгөрснөөсөө сал. Тэртээ тэргүй одоо чи очоод өөрчилчихөж чадахгүй шүү дээ. Харин ч энэ нь чамайг илүү сайхан зүйлстэй ирээдүйд учирч, аз жаргалыг мэдэрхээс хорьчихоод байдаг. Гарц ол, шинэ зүйлс турш, өөртөө өөрчлөлт хий. Илүү ихээр өөрийгөө урагш түлхэх тусам, илүү ихээр аз жаргалыг мэдрэх болно.

chic, indie, and girl image

Өөрийгөө битгий бусадтай харьцуул

Чиний аялал бол чиний л аялал. Бусад хүмүүсийнх шиг амьдралыг хүсч байлаа ч тэдний явсан замаар явах ёстой гэсэн үг биш шүү дээ. Өөрийгөө бусадтай харьцуулах тусам чи урагш алхаж чадалгүй хөлөө тушчихдаг. Магадгүй чамд адилхан амьдралыг хүсдэг тийм хүмүүс байдаг байх, гэхдээ сана: тэд зүгээр л сууж байгаад тийм амжилтад хүрээгүй гэдгийг. Яг одооноос өөрийгөө бусадтай биш өчигдрийнхөө өөртэй харьцуулж хүсэл мөрөөдлөө дага.

quotes, perfect, and change image

Жаахан завсарлага ав

Гацчихсан, найдваргүй, бүтэлгүйтсэн үеүд чиний амьдралд тохиох байх л зүйлс. Чи ганцаараа биш, бүхий л хүмүүс ийм үеийг давж гарч байдаг. Энэ нь яг одоо өөрийгөө хүчлээд бүх зүйлсийг байранд нь оруулаад шийднэ гэсэн үг. Чи л яг л өөрийнхөө сайн найз мэт өөртөө ханд. Завсарлага ав. Өөрийгөө хайрлаад ном унш, дуртай нэвтрүүлгээ үз, дэлгүүр хэс, дуртай хоолоо идээд хөөстэй баннд ор. Амьдралд чи сайхан зүйлсийг л мэдрэх ёстой болохоос биш асуудлууддаа гарц олж шаналаж суухын нэр биш шүү дээ. Амар амгалан байдлыг бий болго, удахгүй чи замаа олох болноо.

✧ joyenny ✧